НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

Музейн удирдлагын зүгээс музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, шинэ өргөтгөлийн барилга бариулах, бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, сан хөмрөгийн аюулгүй байдлыг дээшлүүлж зориулалтын орчин нөхцөлд үзмэрийг хадгалж хамгаалах, олон нийтэд хүргэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, камер, дохиолол, агааржуулалтын системийг иж бүрэн шинэчлэх, гэрээт харуул хамгаалалттай болох зэрэг музейд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын түвшинд бүх талаар дэмжлэг үзүүлж, үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Recommended Posts