Улаанбаатар хотын музей нь дараах гурван үндсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Музей үндсэн үзмэрээр үйлчлэх

Тус музей нь 300 дэсийн 3’300 гаруй үзмэртэй бөгөөд үзэсгэлэнгийн танхимд 300 орчим үндсэн үзмэрээс дээжлэн үзүүлдэг. Мөн хуваарьт заасан хугацаанд сан хөмрөгт буй үзмэрүүдээс сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн иргэдэд үзүүлж байна.

Үзэсгэлэн зохион байгуулах

Тус музей нь өөрийн сан хөмрөгийн үзмэрээс гадна хувь хүн, албан байгууллага, нөхөрлөл, холбоодын бие даасан болон хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн, үзүүллэгийн ажлыг дэмжих, хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажилладаг туршлагатай.

Хотын аялал зохион байгуулах

Улаанбаатар хотын тойрон аяллыг тус музейгээс санаачлан болон бусад албан газар, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж ажилладаг. Улаанбаатар хотын аяллын 3 маршруттай.

Иргэдэд зориулсан дээрх үндсэн үйлчилгээнээс гадна эрдэм шинжилгээний ажил, боловсролын ажил гэсэн өргөн цар хүрээтэй ажил болон музейн албан хэрэгцээний өдөр тутмын ажлыг уялдаа холбоотой боловсруулан гүйцэтгэж байна.