14
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан. Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан. Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв.
Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын эрчим хүчний салбар нь Төв, Баруун, Зүүн болон Алтай-Улиастай гэсэн дөрвөн системээс бүрддэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулан, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалт зарласнаар “Митайм интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулаад байна. Тус станцыг одоогийн Дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ.
“Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн” нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон байна. Мөн нүүрсний хангамжийн хувьд, Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Тус станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”, Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайдын 2025 оны А/253 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хотын музейн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах комиссын гишүүд хуралдаж, бэлтгэл ажлыг ханган тооллогын ажлыг эхлүүлээд байна.
Будапештийн Түүхийн Музей (Budapest History Museum / Castle Museum) нь олон хэсэгтэй бөгөөд Буда цайзын дүүрэгт байрлах “Алтан Бүргэд” нэртэй Эмийн сангийн музейд зочлон дундад зууны үеийн алхимийн лаборатори, эмчилгээний багаж хэрэгсэл, хэрэглэлүүдийг үзэх боломжтой.
Будын цайз дахь энэхүү жижигхэн боловч сэтгэл татам музей нь зөвхөн эм зүйч, эмнэлгийн салбарын хүмүүст төдийгүй алхими, дундад зуун, орчин үеийн өмнөх анагаах ухаан, нууцлаг, учир битүүлэг зүйлс, шинжлэх ухаанд дурлагсад бүхэнд тохиромжтой.
Музей нь унгар хэлээр Aranysas Patika Múzeum буюу “Алтан Бүргэд Эмийн Сангийн Музей” хэмээн нэрлэгддэг. Тус музейд 1600-аад оноос эхтэй ховор эд зүйлс, сав суулга, эмийн ургамал, анагаах ухааны түүхэн номууд цуглуулгатай.
Үзмэрүүдийн дунд Унгарын химичдийн түүхэн дурсгалт зүйлсээс эхлээд хатаасан сарьсан багваахай, шилэн саванд хадгалсан жижиг матар, эмчилгээний ургамал зэрэг хачирхалтай зүйлс багтдаг. Мөн дундад зууны үеийн анагаах ухаан, эм зүйн шинжлэх ухааны хөгжлийг тус музей харуулдаг.
Алхимийн лаборатори нь 17-р зууны үеийн жинхэнэ алхимичийн ажлын орчинг бүрдүүлсэн байдаг. Жинхэнэ тавилга, гал тогооны хэсгийн хуулбар, зуух зэрэг нь тухайн цаг үеийн орчныг сэргээн босгожээ.
Алтан бүргэд эмийн сангийн музейн түүх
Алтан Бүргэд Эмийн Сангийн Музейн байр нь анх 15-р зуунд худалдаачны байр байсан. Харин 1730–1750 оны хооронд нэг алхимич уг байшинд нүүж ирээд “Алтан Бүргэд” хэмээн нэрлэн Будын анхны мэргэжлийн эмийн санг байгуулжээ. Байшингийн доод давхар нь үргэлж худалдааны зориулалтаар ашиглагдсаар ирсэн.
Уг барилга нь Будын цайзын тулалдаан, 16-р зууны Туркийн бүслэлт, 17-р зууны Австрийн довтолгоо, Дэлхийн 2-р дайны үеийн нацист ба Зөвлөлтийн тулалдаануудыг давж үлдсэн. Музей байгуулах санаа анх 1905 онд гарч байсан ч жинхэнэ хэрэгжилт нь 1973 онд болж, Улсын анагаах ухааны их сургууль болох Семмелвейсийн их сургуулийн харьяа нэгж болон нээгдсэн.
Архитектурын тухай
Музейн гадна фасад нь неоклассиц загвартай бол дотоод засал нь барокко хэв маягтай. Тус барилгад архитектурын олон үе шатууд тодорхой харагддаг бөгөөд Ренессанс үеийн “харанхуй цонх”, Туркуудын үеийн гэрлийн хайрцаг гэх мэт элементүүд бий. Музейн доторх керамик, модон хийц, жинлүүр болон бусад гоёлын эд хэрэглэлүүд нь Унгар болон дэлхийн урлаг, соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Будапештийн Түүхийн Музей (Цайзын музей) нэг хэсэг болох Унгарын Үндэсний Галерейн байр нь Будагийн цайзын хэд хэдэн жигүүрт байрладаг бөгөөд өөрөө урлагийн гайхамшигт бүтээл юм. Түүнчлэн энэхүү цамхагийн тагтан дээрээс хот болон Дунай мөрний үзэмж үнэхээр сэтгэл татам. Энд та Унгарын дүрслэх урлагийн мастеруудын бүтээлүүдээр дамжуулан тус улсын түүх, өдөр тутмын амьдрал, хөдөөгийн байгалийн дүр төрхтэй танилцах боломжтой.
Унгарын урлагийн бүтээлүүдээс гадна, Будагийн цайз дахь Үндэсний галерейд олон улсын урлагийн алдартай бүтээлүүдийн цуглуулга ч бий. Үзмэрүүд дээрх бүх тайлбарууд нь англи хэл дээр бичигдсэн бөгөөд англи хэл дээрх аудио тайлбар худалдан авч илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
18, 19-р зууны үеийн уран зургууд хамгийн их сонирхол татдаг үзмэрүүдийн нэг бөгөөд эдгээр нь Унгарын ард түмний үймээн самуунтай түүхийг, тухайлбал Туркийн эзлэн түрэмгийллийн дараах Австрийн түрэмгийллийг уран зурагт уран сайхны аргаар дүрсэлсэн байдаг.
Түүх
Унгарын Үндэсний Галерей нь 1957 онд байгуулагдсан бөгөөд 10-р зуунд Мажар ард түмэн суурьшсанаас эхлэн дундад зууны үе, орчин үе хүртэлх Унгарын урлагийг танилцуулах зорилготой байв. Энэ гайхалтай цуглуулгад 6000 уран зураг, 2100 баримал, 3100 медаль, 11,000 зураг, 5000 хэвлэмэл бүтээл багтдаг бөгөөд Будагийн цайзын A, B, C, D байрнуудад хадгалагддаг. Эдгээр нь 10-р зуунаас өнөөг хүртэлх түүхэн дарааллаар хадгалагдаж буй бараг 100,000 орчим урлагийн бүтээлүүдийг агуулдаг. Энэ үнэт цуглуулгыг 1975 онд Будагийн цайз руу нүүлгэн байрлуулснаар Будапешт хотын музейн онцлох хэсэг болсон юм.
Будапештийн Түүхийн Музей (Budapest History Museum / Castle Museum) нь Унгарын нийслэл Будапешт хотын түүхийг бүхэлд нь хамарсан томоохон музей бөгөөд Буда цайзын цогцолборт байрладаг. Энэхүү музей нь Будапешт хотын үүсэл хөгжил, соёл, дайн, нийгмийн өөрчлөлтүүд, хотын иргэдийн амьдралын хэв маягийг олон талаас нь харуулсан үзүүлэн, олдвор, архивын материалуудыг хадгалан, судлан, олон нийтэд толилуулдаг.
Энэхүү музей нь Унгар улсын Будапешт хотод (Castle Hill) –д байрладаг. Castle Museum гэж нэрлэгддэг нь тус музей Буда цайзын дотор байрлаж байгаатай холбоотой. Анх 1887 онд (анх Будапештийн түүхийн судалгаанд зориулсан музей хэлбэрээр) байгуулагдсан бөгөөд 1967 оноос хойш Буда цайзын баруун жигүүрт байрлаж байна. Үндсэн үзүүлэнгийн хэсгүүд:
Онцлох зүйлс:
14
)
Уул-Даваа Ханхөхий ба өөр 15 хүн
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.
Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.