Музейн мэргэжилтнүүдэд албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгууллаа.

Музейн мэргэжилтэн албан хаагчдын дунд “Баримт бичиг боловсруулах заавар, цахим албан хэрэг хөтлөлт” танилцуулга сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар мэргэжилтнүүдийн албан хэрэг хөтлөлтийн ерөнхий түвшин тогтоох тест ажиллаж, түүний мөрөөр сургалт, холбогдох заавар зөвлөгөө өгөв.

Албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан цахим албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар музейд хөтлөгдөж буй цахим албан хэрэг хөтлөлт буюу edoc программын хэрэглээг сайжруулах, тогтмол ажиллах, мөн шинэчлэн батлагдсан цахим албан хэрэг хөтлөлтийг журамтай танилцаж

, холбогдох заавар зөвлөмжийг авч ажиллалаа.

2016 онд хөтлөгдсөн баримтын хадгаламжийн нэгжийг батлав.

Улаанбаатар хотын музейн 2016 онд хөтлөгдсөн баримт бичгүүдийг эмхлэн түр, 70 жил, байнга хадгалах баримтын хадгаламжийн нэгжийг үйлдэж, байгууллагын дэргэдэх ББНШК-ын дугаар 02 хурлаар хэлэлцэж баталлаа. Батлагдсан хадгаламжийн нэгжүүдийг энд дарж үзнэ үү.

 

Музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав.

Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдэд “Цахим албан хэрэг хөтлөлт ба Edoc программын хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 08-нд амжилттай зохион байгуулав. Тус сургалтаар мэргэжилтнүүд музейн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, Edoc программ дээр хэрхэн ажиллах тухай заавар зөвлөмжтэй танилцлаа.

Музейн 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг баталлаа.

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд хөтлөгдөх 2017 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцэж баталлаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Музейн ажилтнуудын дунд архивын цахим сургалт зохион байгуулна

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын тухай үндсэн ойлголтууд” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулна. Уг сургалтын зорилго нь байгууллагын удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримтын хадгалалт, бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалтыг зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийн шатанд хэрэг бүрдүүлж байгууллагын архивт шилжүүлэх үндсэн ойголтыг өгөхөд оршино.