Posted on September 4, 2014By adminIn news Тамхины эсрэг мэдээлэлУлаанбаатар хотын музей Улаанбаатар хотод амьдран суугаа болон явуулын иргэдэд зориулан 103.mn сайтын нийтлэлийг вэб дээрээ холбож мэдээлэл хүргэж байна.103.mn-ий хамт олон талархал илэрхийлье. Тамхи татахаа болиход гарах өөрчлөлт2007/10/29 by www.103.mnТамхийг дийлэнх хүмүүс хор гэж хүлээж авдаггүй нь харамсалтай. Гэтэл тамхи нэртэй энэ хорыг татахаа болихоор хүний биед мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Өөрийг нь хордуулж байгаа хор дахиж орж ирэхгүй болсон болохоор аргагүй. Ямар ямар өөрчлөлтүүд гардаг болохыг сонирхуулъя.20 минутын дарааАД / артерийн даралт /хэвийн түвшинд орноСудасны лугшилтын тоо хэвийн болноГар хөлийн дулаан хэвийн болно8 цагийн дарааЦусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшин хэвийн түвшинд хүрнэБие дэх хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн түвшинд хүрнэ24 цагийн дарааЗүрхний бах / стенокарди / ын сэдрэл цөөрч эхлэнэ.48 цагийн дарааМэдрэлийн төгсгөлүүд төлжиж эхлэнэ.Гар хөлийн цусны эргэлт сайжирнаАмтлах, үнэрлэх чадвар эрс өөрчлөгдөнө72 цагийн дарааАмьсгалахад чөлөөтэй болно.Уушгины багтаамж нэмэгдэж эхэлнэ.Энэ бол тамхи татахгүй ердөө 72 цаг буюу 3 хоногийн дотор хүний биед гарч байгаа эерэг өөрчлөлтүүд юм. Эерэг ч гэж дээ хүний бие тамхины хорноос өөрийгөө цэвэрлэн эргээд хэвийн ажиллагаатай болж эхэлж байга хэрэг. Үүнээс удах тусам хүний биенд гарах эерэг өөрчлөлтүүд нь улам бүр олон болох нь мэдээж. Үүний тамхинаас гарах -аар шийдсэн хүмүүс маш сайн мэдэж байх хэрэгтэй.эх сурвалж: www.103.mn СЭЗДС-ийн багш Б.Нандин-Эрдэнийн судалгааДоорхи хэсэгт СЭЗДС-ийн маркетингийн багш Б.Нандин-Эрдэнийн судалгааны товчийг холбож орууллаа. Мэдээллийн талаар дэлгэрэнгүйг Б.Нандин-Эрдэнэ багшийн блогоос авна уу.Эх сурвалж: http://marketernandia.blogspot.com/2013/08/blog-post.html FacebookTwitterLinkedIn"Сайн байна уу Улаанбаатар минь" фэйсбүүк хуудас нээгдлээ.PreviousДилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэнNextadmin