“БИ ХОТЫН ИРГЭН” боловсролын ажил

Олон улсын музейн өдрийг угтаж Улаанбаатар хотын музейгээс Монголын цаасан урлалын холбоо, City Tour ХХК-тай хамтран “Би хотын иргэн” сэдэвт боловсролын ажлыг 2016 оны 05 сарын 14-нд амжилттай зохион байгууллаа.
Боловсролын ажлыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлсэн. Үүнд:
1-р үе шат: Хотын түүхийн талаар presentation бэлдэн үзүүлж, өнгөрсөн ба одоогийн байдлыг харьцуулан ярилцсан.
2-р үе шат: Улаанбаатар хотын музейгээр аялсан.
3-р үе шат: Хотын түүхтэй холбогдсон дараах танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:
– Усан дээр “Миний хот” сэдэвт зураг зурах
– Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгалуудаас сонгон цаасаар урлах
– Одоогоос 100 жилийн өмнөх язгууртан ноён, хатны хувцаслалт, чимэг зүүлтийг урьдчилан бэлтгэсэн хэвлэмэл үзүүлэн ашиглан тэдний дүрд хувирах зэрэг ажил хэрэгжүүлж өөрсдийн зурсан зургийг болон цаасан урлалын холбооноос олгосон номны хавчуурга, эбру урлал болон керамик урлалын зүйлсийг гарын бэлэг болгон идэвхитэй, анги хамт олноо манлайлан оролцсон сурагчдад төлөөлөл болгон урамшуулсан.
Тус боловсролын ажилд Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуулийн II-IV ангийн нийт 130 хүүхэд хамрагдсан.

IMG_2546

IMG_2581

IMG_2584

IMG_2589

IMG_2605

IMG_2606

IMG_2611

IMG_2623

IMG_2625

IMG_2651

IMG_2652

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ гэрэл зургийн үзэсгэлэн

Uzesgelen

Олон Улсын музейн өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх үзэсгэлэнг 2016 оны 05 дугаар сарын 16-нд Хүннү Моллын “Гамма галерей”-д нээв.
Үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 1778 оноос хойш 1924 он хүртэл буюу Хүрээний үед бий болсон худалдааны захууд, түүнийг тойрсон пүүс, дэлгүүр, кино театр болон модны зах, төмрийн зах болон тухайн үеийн Хүрээний байдлыг харьцуулсан зургууд, 1924 оноос 2014 он хүртэл буюу Улаанбаатар хотын үед бий болсон анхны орон сууцны хороолол, Чойбалсангийн талбай, Барилгачдын талбай, Өндөр хоршоо, Монгол банк, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино теар, анхны Алтай зочид буудал, Монголын үндэсний музей, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг Хүрээнээс Хот болон өргөжсөн түүхийг гэрэл зургаар харьцуулан харуулсан.
Үзэсгэлэнгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд, тамгын газрын ажилтнууд, мөн тус дүүргийн ЕБС-ийн захирал, менежерүүд, урилгаар Солонгос улсын Инчион хотын Йонсей дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, бусад албаны хүмүүс оролцлоо.
Үзэсгэлэн 2016 оны 05 дугаар сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

IMG_2701 IMG_2692IMG_2723 IMG_2716IMG_2728 IMG_2689