14
Олон улсын музейн өдөр
Унгар улсад болсон Улаанбаатар хотын соёлын өдрүүдэд амжилттай оролцлоо

)
Уул-Даваа Ханхөхий ба өөр 15 хүн
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгээд байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэлээ.


Эх сурвалж: НЗДТГ
Авто зам, замын байгууламж_ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.
Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Эх орныхоо тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахаар тангараг өргөсөн үе үеийн дайчид, зэвсэгт хүчний бүх алба хаагчдадаа баяр хүргэе!
Улаанбаатар хотын музейн сан хөмрөгөөс БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Уран сийлбэрчин С.Сэнгээгийн “ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ” (Зааны соёон ясан сийлбэр, 1961 он)
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2025 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол орон даяар 2025 оны 03 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчиллээ. Дээрх өдрүүдэд Улаанбаатар хотын музейгээр нийт 600 гаруй үзэгчид зочилж Улаанбаатар хотынхоо түүхтэй танилцлаа.
Улаанбаатар хотын музейн хамт олон нээлттэй өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж Норвеги аялагч Оскар Мамены Монгол орон, Нийслэл хүрээгээр аялан явахдаа авсан гэрэл зургуудаар “ХХ зууны эхэн үеийн Монголчууд” сэдэвт үзэсгэлэнг дэглэн олны хүртээл болгов.
Мөн “Бяцхан ертөнц” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд хэвлэн гаргасан ном бүтээлүүдийг тайлбарлан танилцууллаа.
Музейн нээлттэй өдрүүдэд түүх соёлоо дээдлэн соёлтой үйлчлүүлсэн эрхэм үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье.
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулах тухай 96 дугаар тогтоол болон бусад бодлогын баримт бичгүүдийг үндэслэн “Музейн нээлттэй өдөр”-ийг энэ жилийн 03 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрүүдэд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Музейн нээлттэй өдрүүдэд “XX зууны эхэн үеийн монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Бяцхан ертөнц” боловсролын хөтөлбөр явагдаж байгаа бөгөөд 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Эрхэм үзэгч та бүхэн монголчуудын үнэт зүйл болох соёлын өвдөө хүндэтгэлтэй хандан дээрх өдрүүдэд музейд зочлон үзэсгэлэн үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна.
#museumweek2025
#museummWeekUlaanbaatar
#MuseumOpenDays
#museumumLovers
#МузейҮзэхГоё
#МузейнНээлттэйӨдөр
Улаанбаатар хотын музейн албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” сургалтад хамрагдлаа.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-д хүсэлт тавьсны дагуу сургагч багш Ч.Ундрах музейд хүрэлцэн ирж “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” сургалтыг музейд зохион байгууллаа.
Сургалтад музейн бүх албан хаагчид хамрагдсан ба албан хаагчид дээрх сэдвийн хүрээнд асуулт асуух, харилцан санал солилцох зэргээр сургалт амжилттай явагдлаа.
Сургалтын зорилго: Технологийн тусламжтай үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг таних, илрүүлэх, цахим орчинд хүний эрхэд суурилсан хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх
Сургалтын хөтөлбөр: Цахим орчин ба хүний эрх
– Хүний эрхийн тухай ойлголт мэдээлэл
– Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн ойлголт, хүчирхийллийн төрөл хэлбэр
– Жендер ба цахим хуваагдал
– Бататгал
“Үзмэртэй харьцах журам”-ын танилцуулга хичээл хийлээ.
Улаанбаатар хотын музейн “Үзмэртэй харьцах журам”-ын төслийг боловсруулан музейн захирлын 2022 оны А/63 дугаар тушаалаар энэхүү журмыг баталсан.
Улаанбаатар хотын музейн үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудын үзмэр, цуглуулгатай харьцах үйл явц, түүнтэй холбогдох бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна. Музейн үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнууд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн тухай хууль, Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам, Улаанбаатар хотын музейн дүрэм, Улаанбаатар хотын музейн цэвэрлэгээний дэг журам болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт болон энэхүү журмыг удирдлага болгоно.
Музейн арга зүйч Б.Өлзийбаяр дээрх журмын танилцуулгыг бэлтгэн, сан хөмрөгч П.Ариунаа уг танилцуулга, үзүүлэнд ашиглах туслах материалыг бэлтгэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр музейн танхимд музейн ажилтнуудад танилцуулга хийлээ.
Б.Өлзийбаяр дэлгэц дээрх танилцуулгыг үзүүлж, уг танилцуулгын дагуу сан хөмрөгч П.Ариунаа урьдчилан бэлтгэсэн үзмэртэй харьцах үед хэрэглэгдэх туслах хэрэглэгдэхүүнийг ашиглан үзмэртэй хэрхэн харьцах талаар дадлага ажил хийж үзүүллээ.
Сургалтад хамрагдсан албан хаагчид дээрх журмын хүрээнд асуулт асуух, харилцан санал солилцох зэргээр сургалт амжилттай явагдлаа.
Улаанбаатар хотын музей Hobby School of Ulaanbaatar-тай хамтран ажиллалаа.
Улаанбаатар хотын музейгээс Их хүрээнээс Өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрхийг харуулсан 26 гэрэл зураг бүхий “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” сэдэвт үзэсгэлэнг 2025 оны 02-р сарын 06-наас 02-р сарын 07-ны өдрүүдэд Хобби сургуулийн 2-р давхарт дэглэж багш, сурагчдын хүртээл болгосон.
Мөн “Улаанбаатар хотын түүх” сэдвээр дунд болон ахлах ангийн сурагчдад музейн Эрдэм шинжилгээний ажилтан О.Одсүрэн, тайлбарлагч Л.Одмаа нар танилцуулга хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн 900 гаруй сурагч хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ) ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Музейн албан хаагчдын хүүхдүүд музейн боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.
Улаанбаатар хотын музейн эцэг эхийн зөвлөлөөс 2025 оны 01дүгээр сарын 23-ны өдөр ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан “ГЭР БҮЛ ЭЕРЭГ ОРЧИН” – СЭДЭВТ БОЛОВСРОЛЫН хөтөлбөр зохион байгууллаа.
Энэхүү боловсролын ажлын хүрээнд албан хаагчдын 16 хүүхдэд дараах агуулгын хүрээнд боловсролын ажлыг явуулав. Үүнд:
- Улаанбаатар хотын түүхийг музейн үзмэрт тулгуурлан тайлбарлаж, түүх соёлын үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг өгч, товч танилцуулав.
- Канвас (Зотон) дээр өөрийн хүссэн зургийг акрилл будгаар зохиомжлон зурав.
- Богдын хүрээ буюу хуучин хотын үед хамаарах үл хөдлөх дурсгал болох Улаанбаатар хотын музейн барилгыг гипсээр хэвд цутгаж, өөрийн хүссэн өнгөөр будав.
- Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалууд болох Сүхбаатарын хөшөө, Танктай хөшөө, Улаанбаатар хотын музей, Цирк зэрэг үл хөдлөх дурсгалуудын зургийг хэвлэсэн материалыг өөрийн хүссэн өнгөөр ялган будав.
- Соёлын бүтээлч үйлдвэрлэл болон боловсролын ажлын хүрээнд хэвлэн гаргасан “Нийслэл хүрээ” зурагт номоос үндэсний хувцсыг тайлбарласан хэсгүүдийг онцлон авч будахад бэлэн болгосон хар зургуудыг хэвлэсэн материалыг өнгөөр ялган будсан.
Уг боловсролын хөтөлбөрт зориулан Монголын театрын музейн “Царцаа Намжил” таягт хүүхэлдэйн жүжгийн хамт олныг музейд урьж, хүүхэд багачуудад тоглож үзүүлэв.
Дээрх ажлуудын хүрээнд хүүхэд багачуудад Улаанбаатар хотын түүх болон үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээллийг өгч, албан хаагчдыг хүүхдүүдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж эерэг уур амьсгалыг бий болгон ажиллалаа.
Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийх ажилд оролцлоо
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 2024 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1541 дүгээр захирамж, Нийслэлийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/33 захирамжуудыг тус тус гаргасан.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, дүүргүүдийн хэлтэс, алба, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар дээрх захирамжуудын дагуу гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус музейн 16 ажилтан болон Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны 1,2,3 дугаар хэсгийн ахлагч нар хамтран өнгөрөгч амралтын өдрүүд буюу 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд тус хорооны 387 айл өрх, 7 албан байгууллагад хяналт шалгалт явуулж, зөвлөгөө өгч, судалгаа хийлээ.
Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, янданг буруу холбосон, пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг байсан бөгөөд тухай бүрт зөвлөгөө өгч ажиллалаа. Ноцтой зөрчил илрээгүй болно.
Ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхалгагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна.
Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой юм.
Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.
Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Тодруулбал, нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч хяналт шалгалт хийх юм.
Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр хяналт шалгалт болон судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгөв.
Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын музейн бүх ажилтнууд ирэх амралтын өдрүүдээр Баянзүрх дүүргийн хуваарьт хороодод ажиллах юм.
“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-аас НИТХ, НЗДТГ-тай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Мөн нийслэл дэх авлигын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах уг сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 700 гаруй албан тушаалтан хамрагдлаа. Сургалтанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон холбогдох ажилтан хамрагдлаа.
Ташрамд, Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж, НҮБ-ын уриа, үзэл санааг үндэсний хэмжээнд түгээж эхэлсэн бөгөөд 2024 онд 18 дахь удаагаа “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ
Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг 12 дугаар сарын 20-ны өдрөөс байгуулан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулах, өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ.
Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж байна
Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж чиглэлд нэмэлт автобусыг энэ сарын 21-ний өдрөөс явуулж эхэлсэн. “Офицеруудын ордноос Тэрэлж” чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, “Сүхбаатарын талбайгаас Скай ресорт” чиглэлд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна. Цаашид нэмэлтээр 6 чиглэлд тусгай зориулалтын автобусыг гаргахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 966, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна. СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, “Хантуул” хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ” гэлээ.
Нийслэлийн 105 хорооны 47462 айл, өрх, 1437 аж ахуйн нэгж, байгууллага, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлээд байгааг НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар хэлж байв. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн буюу Улаанбаатар хотоос шахмал түлшийг гадагш гаргахыг оролдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс сурагчдын амралтыг дуустал буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.


























































