Эртний музейнүүд №2
2. Ватиканы музей
Капитолины музейгээс явганаар хүрэх ойрхон зайд байрлах Ватиканы музей нь дэлхийн хоёр дахь хамгийн эртний музейд тооцогддог. Энэхүү музейн түүх 1506 оноос эхтэй бөгөөд тухайн үед Pope Julius II алдарт Laocoön and His Sons хөшөөг худалдан авч, олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
Энэхүү үйл явдал нь Ватиканы урлагийн цуглуулгын эхлэл болж, хожим нь өнөөгийн дэлхийд алдартай Vatican Museums музейн цогцолборыг бүрдүүлэх үндэс суурь болсон юм.
Анхны үзмэр болсон Laocoön and His Sons хөшөө өнөөдөр ч музейд хадгалагдан үзүүлэгдэж байгаа бөгөөд зочид үүнээс гадна The School of Athens (Рафаэлийн бүтээл), The Last Judgment (Микеланжелогийн бүтээл), мөн The Entombment of Christ зэрэг үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг үзэх боломжтой. Өдөр бүр ойролцоогоор 25,000 хүн тус музейгээр үйлчлүүлдэг бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн их зочинтой музей, галерейн нэг болгожээ.
Эртний музейнүүд №1
1. Капитолины музей
Капитолины музей (Musei Capitolini) нь дэлхийн хамгийн эртний музей байж магадгүй гэж үздэг. Италийн Rome хотод, алдарт Colosseum-оос ердөө хэдхэн алхмын зайд байрлах энэхүү музей нь сонгодог урлаг болон археологийн гайхамшигт цуглуулгатай.
Музейн түүх 1471 оноос эхэлдэг. Тэр үед Pope Sixtus IV эртний хүрлэн урлагийн хэд хэдэн чухал бүтээлийг Ромын ард иргэдэд бэлэглэснээр энэхүү музейн үндэс суурь тавигджээ.
Мона Лиза-гийн шуудангийн хайрцаг
Мона Лиза өөрт нь ирдэг олон тооны хайрын захидлын улмаас Louvre Museum-д өөрийн гэсэн шуудангийн хайрцагтай байдаг.
Олон жилийн туршид хүмүүс түүний хөрөг дээрх “тунгалаг бөгөөд цогтой нүдэнд” татагдан, цэцэг, шүлэг, тэр ч байтугай хайрын захидал хүртэл өргөж иржээ. Зураач Luc Maspero энэ бишрэлийг 1852 онд туйлд нь хүргэсэн гэх домог байдаг. Тэрээр зочид буудлын тагтнаас үсэрч амиа егүүтгэсэн бөгөөд үүнийгээ:
“Би олон жилийн турш түүний инээмсэглэлтэй цөхрөнгөө барсан тэмцэл хийлээ. Би үхэхийг илүүд үзнэ.”
хэмээн тайлбарласан гэдэг.
Урлагийг бишрэх явдал ийм хүртлээ харанхуй өнгө аястай байж болно гэж хэн санах билээ?
Эх сурвалж: https://bluethumb.com.au/
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Г.БАТДОРЖ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” 2 түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай байна. Өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Туулын хурдны зам нь олон улсад хотыг хөндлөн холбосон express way, давхар замын ангилалд хамаарах 32 км урт, зургаан эгнээ зам болж баригдана. Уг төслийн кемпүүд байгуулах, түр зам барих, түгээмэл тархацтай орд газар, хөрөнгө оруулалт, техникийн нөхцөлүүд, зураг төслийг бэлтгэх, газар чөлөөлөх ажлуудыг жил гаруйн хугацаанд хийж, өнөөдөр Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн том төсөл болох Туулын хурдны зам нь хотын төвдөө 13 орчим км урт гүүрэн байгууламжтай баригдана. Дөрөвдүгээр сарын 15-нд газар чөлөөлөлт дуусна. Инженерийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Туулын хурдны зам төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна. 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн нөхцөлүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье.
Туулын хурдны замын төсөлд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дуустал хөдөлгөөн зохион байгуулалтад соёлтой оролцохыг хотын иргэдээсээ хүсье. Энэхүү төсөлтэй уялдах нэг, хоёрдугаар тойрог зам төслийн бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын газар чөлөөлөлт дууссан. Талбай чөлөөлөх ажил хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд барилга угсралтын ажил жигдэрнэ. Улаанбаатар хот нийтийн тээвэрт анх удаа трамвай нэвтрүүлэхээр гүйцэтгэгч шалгаруулах тендерээ нээсэн. Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, авто замын түгжрэлгүй, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдалгүй хот болгохын төлөө бүх төсөл хөтөлбөрөө урагшлуулж, чармайн ажиллаж байна. Ийнхүү 2027-2028 онд эхнээсээ бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод явна” гэдгийг онцоллоо.
Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ.
“ХаоЮань групп” ХХК-ийн зүгээс “Туулын хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүсэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно” гэдгээ илэрхийлсэн юм.
Туулын хурдны замыг барьснаар хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
УЛСЫН ХЭМЖЭЭНД “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Улаанбаатар хотын музейн 3,500 үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарч байна.
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”
Дэлгэрэнгүй мэдээлэл: Улаанбаатар хотын музей
Боловсролын ажилтан Б.Даваасүрэн, утас: 11-456799
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООР МУЗЕЙД ЗОЧЛООРОЙ
“Миний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 84-р сургууль дээр зохион байгууллаа
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян эхэлж байна
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙД ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ШАТ ДАРААТАЙ ХИЙГДСЭЭР БАЙНА
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан. Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан. Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв.
Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина
Монгол Улсын эрчим хүчний салбар нь Төв, Баруун, Зүүн болон Алтай-Улиастай гэсэн дөрвөн системээс бүрддэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулан, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалт зарласнаар “Митайм интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулаад байна. Тус станцыг одоогийн Дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ.
“Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн” нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон байна. Мөн нүүрсний хангамжийн хувьд, Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Тус станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

















































