Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс сурагчдын амралтыг дуустал буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.
- (no title)
- Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийх ажилд оролцлоо
- Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
- Шинэ оны мэндчилгээ 2025 он
- “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа