Улаанбаатар хотын музейгээс Их хүрээнээс Өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрхийг харуулсан 26 гэрэл зураг бүхий “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” сэдэвт үзэсгэлэнг 2025 оны 02-р сарын 06-наас 02-р сарын 07-ны өдрүүдэд Хобби сургуулийн 2-р давхарт дэглэж багш, сурагчдын хүртээл болгосон.
Мөн “Улаанбаатар хотын түүх” сэдвээр дунд болон ахлах ангийн сурагчдад музейн Эрдэм шинжилгээний ажилтан О.Одсүрэн, тайлбарлагч Л.Одмаа нар танилцуулга хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн 900 гаруй сурагч хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
- Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
- “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2025 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
- “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
- Улаанбаатар хотын музейн албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” сургалтад хамрагдлаа.
- “Үзмэртэй харьцах журам”-ын танилцуулга хичээл хийлээ.