Музейн албан хаагчдын хүүхдүүд музейн боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.

Хуваалцах

Улаанбаатар хотын музейн эцэг эхийн зөвлөлөөс 2025 оны 01дүгээр сарын 23-ны өдөр ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан “ГЭР БҮЛ ЭЕРЭГ ОРЧИН” –  СЭДЭВТ БОЛОВСРОЛЫН хөтөлбөр зохион байгууллаа.

Энэхүү боловсролын ажлын хүрээнд албан хаагчдын 16 хүүхдэд дараах агуулгын хүрээнд боловсролын ажлыг явуулав. Үүнд:

  • Улаанбаатар хотын түүхийг музейн үзмэрт тулгуурлан тайлбарлаж, түүх соёлын үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг өгч, товч танилцуулав.
  • Канвас (Зотон) дээр өөрийн хүссэн зургийг акрилл будгаар зохиомжлон зурав.
  • Богдын хүрээ буюу хуучин хотын үед хамаарах үл хөдлөх дурсгал болох Улаанбаатар хотын музейн барилгыг гипсээр хэвд цутгаж, өөрийн хүссэн өнгөөр будав.
  • Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалууд болох Сүхбаатарын хөшөө, Танктай хөшөө, Улаанбаатар хотын музей, Цирк зэрэг үл хөдлөх дурсгалуудын зургийг хэвлэсэн материалыг өөрийн хүссэн өнгөөр ялган будав.
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл болон боловсролын ажлын хүрээнд хэвлэн гаргасан “Нийслэл хүрээ” зурагт номоос үндэсний хувцсыг тайлбарласан хэсгүүдийг онцлон авч будахад бэлэн болгосон хар зургуудыг хэвлэсэн материалыг өнгөөр ялган будсан.

Уг боловсролын хөтөлбөрт зориулан Монголын театрын музейн “Царцаа Намжил” таягт хүүхэлдэйн жүжгийн хамт олныг музейд урьж, хүүхэд багачуудад тоглож үзүүлэв.

Дээрх ажлуудын хүрээнд хүүхэд багачуудад Улаанбаатар хотын түүх болон үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээллийг өгч, албан хаагчдыг хүүхдүүдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж эерэг уур амьсгалыг бий болгон ажиллалаа.


Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.