“ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР-2025”

Хуваалцах

Анх 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөл хуралдаж Олон улсын музейн өдрийг бий болгосноор дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс 1998 онд анх тэмдэглэсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо байгуулагдснаар жил бүрийн 05-р сарын 18-нд дэлхийн олон орны музейнүүд нэгэн уриан дор нэгдэж “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор “Улаанбаатар Травэл Экспо-2025” үзэсгэлэнгийн хүрээнд Улаанбаатар Хотын Музейгээс “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нийслэлийн өнгөрсөн ба өнөө үеийг харуулсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хот – Гэрэл зурагт” сэдвээр лекц уншлаа.
Мөн Улаанбаатар хотын музейд “Ялалтын 80 жилийн ой” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжлэн гарсаар байна.

Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.