БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ) Үзэсгэлэнг Гандантэгчэнлин Хийд-тэй хамтран дахин дэлгэлээ.
Нээлтэд МБШТ Гандантэгчэнлин Хийдийн да лам Х.Бямбажав, Монгол Арт Галерейн захирал П.Батжав, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, МУСТА, Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит шагналт зураач Ц.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Үзэсгэлэн 10/02-ны Пүрэв гаригт нээлтээ хийж, 10/08-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.
/Үзэсгэлэн #ҮНЭ_ТӨЛБӨРГҮЙ/
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар:
Нийслэлийн Соёл, урлагийн газар
Mongol Art Gallery
Гандантэгчэнлин Хийд ажиллаж байгаа бөгөөд
Богд Хааны Ордон Музей /Bogd Khaan Palace Museum
The Fine Arts Zanabazar Museum
Улаанбаатар Хотын Музей / Ulaanbaatar City Museum
Mongol Art Gallery
Архивын ерөнхий газар
@Монгол улсын Үндэсний Номын Сан
Museum der Kulturen Basel – Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээл:
1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийн хуулбар зургийг үзүүлэх ба Монгол Арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна.