“ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР-2025”

Хуваалцах

Анх 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөл хуралдаж Олон улсын музейн өдрийг бий болгосноор дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс 1998 онд анх тэмдэглэсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо байгуулагдснаар жил бүрийн 05-р сарын 18-нд дэлхийн олон орны музейнүүд нэгэн уриан дор нэгдэж “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор “Улаанбаатар Травэл Экспо-2025” үзэсгэлэнгийн хүрээнд Улаанбаатар Хотын Музейгээс “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нийслэлийн өнгөрсөн ба өнөө үеийг харуулсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хот – Гэрэл зурагт” сэдвээр лекц уншлаа.
Мөн Улаанбаатар хотын музейд “Ялалтын 80 жилийн ой” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжлэн гарсаар байна.

Хуваалцах
This entry was posted in animation, comic, news, services, uzesgelen, uzmer, Архивын мэдээ, Байршил, Байшин, барилга, Дурсгал, Сүм, хийд, Хөшөө, дурсгал. Bookmark the permalink.