“Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны “Нийтийн соёлыг түгээх” чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс санаачлан, Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн ховор нандин бүтээлүүдээр “Миний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 84-р сургууль дээр зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэн нь багш, сурагчдад өнгөрсөн үеийн Улаанбаатар хотын өнгө төрх, хүмүүсийн амьдралын хэмнэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг гэрэл зурагт шингэсэн түүхэн агшнаар дамжуулан таниулах зорилготой юм.