БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООР МУЗЕЙД ЗОЧЛООРОЙ…
#2 УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХХ зууны эхэн үед Их хүрээнд Оросын Буриад худалдаачид худалдаа, сууцын зориулалтаар олон байшин барьсан бөгөөд тэдгээрийн нэг нь 1918-1919 онд баригдсан Цогт Гармаевич Бадамжавын байшин юм. Тухайн үеийн Их хүрээний чамин тансаг байшингуудын нэг болж байсан тус байшинг Цогтбадамжав өөрийн хувийн сууцын зориулалтаар барьжээ.
Цогтбадамжав байшингаа хийц, загварын хувьд чамин өвөрмөц төрхтэйгөөр хийснээс гадна байшингынхаа орой дээр Оросын хаан ширээ унахыг бэлгэдэн гар гараасаа хөтлөлцөн алхах ардуудыг модоор сийлсэн ширээний дөрвөн хөлийг дээш харуулж байрлуулсан нь хувьсгалт дэвшилт үзэлтэй хүн байсныг нь илтгэдэг.
Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимуудад нийт үзмэрийн гуравны нэг нь дэлгэгдэж, үзэгчдийн хүртээл болж байна.



Инстаграм: https://www.instagram.com/
Фэйсбүүк: https://www.facebook.com/
Вэб хуудас: : https://www.ubmuseum.mn/sample-page/
1. Дугуйт найзтай танилцъя (цэцэрлэгийн нас болон бага бүлэг)
2. “Захидлаар нөхөрлөе” (Дунд болон ахлах бүлэг)
3. “Соёлтой хот-Соёлтой иргэн” гэсэн хөтөлбөрүүдтэй.