Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс сурагчдын амралтыг дуустал буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.
- НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Г.БАТДОРЖ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
- Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.
- УЛСЫН ХЭМЖЭЭНД “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- Улаанбаатар хотын музейн 3,500 үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарч байна.
- (no title)
