“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна.

Spread the love

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотод урлаг, уран сайхан, соёлын үйлчилгээ нэвтэрсэн тухай хүргэж байна. #17 ДАЙНЫ ҮЕИЙН УРЛАГ, СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ (1942) Дайны үед Улаанбаатар хотын иргэд илүү цагаар, илүү хоногоор ажиллаж байсан үед иргэдийн эрч хүчийг нэмэх үүднээс соёл урлагийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод ихээхэн идэвхжүүлж байв. 1942 онд жанжин Д.Сүхбаатарын үйл амьдралыг харуулсан Сүхбаатар, эх оронч чанарыг дээшлүүлэхээр Морин цэрэг танкист, Хил дээр гэх мэт кинонуудыг бүтээн үзүүлж, мөн Улсын хөгжимт драмын театрт зохиолч Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын зохиолоор А.Р.Рабинович, Э.Оюун нарын найруулсан Мандухай сэцэн хатан, Хот айл, Ц.Дамдинсүрэнгийн шинэчлэн бичсэн Учиртай гурван толгой гэх мэт жүжгүүдийг тавьж байжээ. Гэрэл зургийн тайлбар: Ц.Дамдинсүрэн их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолд өөрчлөлт хийн 1942 оны 04 дүгээр сарын 29-нд Монголын ууган дуурийн цомнолыг анх тайзнаа толилуулжээ.

 

Уг жүжигт Хоролмаагийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Т.Хандсүрэн, Юндэнгийн дүрийг бүтээсэн Г.Гомбосүрэн нар.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он.


Spread the love