Будапештийн Түүхийн Музей / Цайзын Музей №1

Хуваалцах

Будапештийн Түүхийн Музей (Budapest History Museum / Castle Museum) нь Унгарын нийслэл Будапешт хотын түүхийг бүхэлд нь хамарсан томоохон музей бөгөөд Буда цайзын цогцолборт байрладаг. Энэхүү музей нь Будапешт хотын үүсэл хөгжил, соёл, дайн, нийгмийн өөрчлөлтүүд, хотын иргэдийн амьдралын хэв маягийг олон талаас нь харуулсан үзүүлэн, олдвор, архивын материалуудыг хадгалан, судлан, олон нийтэд толилуулдаг.

Энэхүү музей нь  Унгар улсын Будапешт хотод (Castle Hill) –д байрладаг. Castle Museum гэж нэрлэгддэг нь тус музей Буда цайзын дотор байрлаж байгаатай холбоотой. Анх 1887 онд (анх Будапештийн түүхийн судалгаанд зориулсан музей хэлбэрээр) байгуулагдсан бөгөөд 1967 оноос хойш Буда цайзын баруун жигүүрт байрлаж байна. Үндсэн үзүүлэнгийн хэсгүүд:

  1. Эртний үе болон дундад зууны үе:
  • Будапештийн орчимд хүн ам суурьшсан хамгийн эртний үеэс (неолитын үеэс) эхлэн Ромын үе, Унгар ванлиг байгуулагдсан үе, дундад зууны сүм хийд, захиргааны байгууламжуудын үлдэгдэл, эд өлгийн зүйлсийг харуулдаг.
  1. Дундад зууны үе болон хааны ордон:
  • Буда цайзын эртний хааны ордны туурь, архитектурын элементүүд, сэргээн засварласан өрөөнүүд.
  • XIII–XVIII зууны түүхэн баримт, үнэт олдворууд (шаазан, чулуун сийлбэр, зоос, баримт бичиг, зэвсэг гэх мэт).
  1. Орчин үе– Буда болон Пешт хотууд 18-р зуунаас хойш:
  • XVIII зуунаас хойших хотын хөгжил, нийгмийн өөрчлөлт, аж үйлдвэржилт, XIX зууны Будапештийн нийслэл болох үйл явц.
  • Хуучин газрын зураг, гэрэл зураг, хувцас, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс
  • 4.Дэлхийн 1, 2 дугаар дайн ба Социалист үе
    • Дэлхийн хоёр дайн, 1956 оны Унгарын бослого, социалист дэглэмийн үед хотод гарсан өөрчлөлтүүдийг харуулсан үзүүлэн.
    • Иргэдийн амьдрал, уран бүтээл, улс төрийн суртал ухуулгын материалууд.

Онцлох зүйлс:

  • Aрхеологийн олдвор: Цайзын доорх археологийн малтлагаар илэрсэн дундад зууны байгууламжуудын үлдэгдлийг газар дээр нь үзэх боломжтой.
  • Сэргээн засварласан хааны өрөөнүүд: Хааны ордны зарим өрөөг XVII–XVIII зууны хэв маягаар сэргээн засварлаж, тухайн үеийн тавилга, ханын зураг, тансаг хэрэглээг харуулсан байдаг.
  • Түр үзэсгэлэнгүүд: Орчин үеийн уран бүтээл, гэрэл зураг, хот төлөвлөлт, хотын иргэдийн дурсамж дээр тулгуурласан үзэсгэлэнгүүд байнга зохион байгуулагддаг.

Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.