НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байна. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 мкв талбайг чөлөөлжээ.

Хотын дарга хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг долоо хоног бүр танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу НЗДТГ Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газартай хамтран цахим системийг ашиглалтад оруулсан байна. Энэ системээс аль ажил ямар шатандаа яваа мэдээллийг авах боломжтой. Нийслэлийн Засаг даргаас 617 ажил эрх шилжихээс 591 ажлын эрх 28 байгууллагад шилжиж, 95.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт зэрэг 11 санхүүжилтийн эх үүсвэрээр 1076 төсөл, арга хэмжээ хийгдэхээр байгаа. Эдгээрийн тендер сонгон шалгаруулалт 72 хувьтай, 750-ийнх нь тендер зарлагдсан. Гэрээ байгуулсан 76 ажил байна. 91 ажилд гэрээ байгуулах эрхийг нь олгожээ. Тендерийн үнэлгээний шатанд яваа 333 төсөл, арга хэмжээ байна. Зургаан байгууллага 100 хувь тендерээ зарлажээ. Хотын дарга тендер, худалдан авалтын арга хэмжээнд хяналт тавьж, ажлаа эрчимжүүлэхийг сануулсан.

Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өдрийн худалдаа, үйчилгээ эрхлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав. Тэрбээр “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид 10 газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэлээ. Мөн Бага тойруу бүс дэх өнгө үзэмжгүй хашаа хайс, түр гараашуудыг буулгах ажлын хүрээнд зураг төсөл гаргаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэлж байв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “144 барилгын ажлын зөвшөөрөл олгосноос барилга угсралтын ажилд 89, цахилгааны 41, инженерийн шугам сүлжээ, буулгалтын тус бүр долоо олгогдсон. Эдгээр ажлын 29 хувь нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтынх. Задгай талбайн худалдааны 34 байршлыг тогтоож, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-наас журам боловсруулж байгаа. 188 байршилд гарааш буулгаж, тохижуулах ажил хийхээс бид газар дээр нь очиж ажиллаж, орчинтой уялдуулж тохижилт хийхээр төлөвлөсөн. Эхний 26 байршлын зураг төсөл, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулсан” гэдгийг онцоллоо.

Мөн газрын зөрчил арилгах, хашаа буулгах Ажлын хэсэг байгуулагдаж, 47 байршлын 247 хашаа, хайсыг буулгах төлөвлөгөө гаргаж, энэ долоо хоногоос чөлөөлөх ажлыг эхлүүлэх юм.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, процессоо багасгаж, дүрэм журмаа хялбаршуулж, жирийн иргэнд хялбар байдлаар шийдэхийг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын инфляцын өсөлтийн тайланг гаргаж, танилцуулахыг даалгав.

Авто зогсоолын төлбөр хураамжид цахим төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй 70 зогсоол байгаа. Төлбөр, хураамжийг цахим болгох ажлын хүрээнд өнөөдрөөс туршилт хийж эхлээд байна” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-н гэхэд үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэйг сануулав.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа. Судалгаагаар 145.900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчны эрсдэлийн үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Үнэлгээгээр сургууль, цэцэрлэгийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, хурд сааруулагч хийх хэрэгтэй гэж гарсан. Мөн гэрлэн дохио, явган хүний зам, биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж хүрэлцээ хангамж муутай, гэрэлтүүлэг муу, цэцэрлэгийн тоглоомын талбай эрсдэлтэй байна” гэв.

Үүний дараа Хотын дарга аюулт үзэгдэл, техник, зам, тээврийн осол гэмтэл болон гэмт хэрэг зөрчил, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах аврах ангиуд гал түймрийн 89, аврах ажиллагааны дөрвөн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35, нийт 668 удаагийн дуудлагын дагуу ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн холбогдох зургаан байгууллагын албан хаагч нар 365 чиглэлд хяналт, шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг хөдөлгөөнт эргүүл газар дээр нь унтрааж ажилласан” гэлээ.

Харин өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам, тээврийн 3364 осол, хүн гэмтсэн 60 осол бүртгэгдсэний 48 нь явган зорчигч байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн дээрх хугацаанд ослын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хотын дарга ой, хээрийн түймэр болон зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг санууллаа. Осол аваартай холбоотойгоор нэгдүгээр эгнээг, тэр тусмаа гол уулзваруудыг камержуулах хэрэгтэйг онцлов.

Posted in news | Comments Off on НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

НИЙСЛЭЛ “RISE-АCADEMY” АРГА ХЭМЖЭЭНД НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдлаа.

Тус сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа.

Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.

Арга хэмжээний үеэр “Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд хөтөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө.  Тус сургалтанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн амжилттай оролцлоо.

Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулав. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд ингэж чөлөөтэй уулзаж, суралцаж, хамтдаа байх  боломж бараг байгаагүй, анхны тохиолдол болов уу. Нийгмийг тэр дундаа нийслэлийг бүтээж буй энэ цагийн хариуцлагатай хүмүүс бол та бүхэн. Аливаа ажил харилцаан дээр тогтдог. Тэр ч утгаараа энэ академи та бүхнийг дахин хамтдаа цааш ажиллах эрч хүч өгсөн гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлоод ажлын амжилт хүссэн юм.

              

Posted in news | Comments Off on НИЙСЛЭЛ “RISE-АCADEMY” АРГА ХЭМЖЭЭНД НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХАМРАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

Музейн удирдлагын зүгээс музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, шинэ өргөтгөлийн барилга бариулах, бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, сан хөмрөгийн аюулгүй байдлыг дээшлүүлж зориулалтын орчин нөхцөлд үзмэрийг хадгалж хамгаалах, олон нийтэд хүргэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, камер, дохиолол, агааржуулалтын системийг иж бүрэн шинэчлэх, гэрээт харуул хамгаалалттай болох зэрэг музейд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын түвшинд бүх талаар дэмжлэг үзүүлж, үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Posted in news | Comments Off on НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/73 дугаар захирамжийн дагуу Их хүрээг Богд хаант Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ойд зориулж “Нийслэл хүрээ-110 жил” архивын баримт, үзмэр, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архив, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс Их хүрээг Нийслэл хүрээ болгосон Богд хааны зарлиг, Нийслэл хүрээний газрын зураг, Занабазар баримал, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн хурлын тогтоол, Нийслэл хүрээнээс хадгалагдан үлдсэн дурсгалын холбогдолтой баримт тэргүүтэй 150 гаруй баримт, үзмэр, гэрэл зураг дэлгэгдсэн.
Үзэсгэлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ныг дуустал үргэлжилнэ.
Posted in news | Comments Off on “НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Үйлдлээрээ үлгэрлэе

Та өөрийн үйлдлээ бодоод нэг үзээрэй! 

ХАМТДАА ХИЧЭЭЕ. Үйлдлээрээ үлгэрлэе.

Улаанбаатар хотын музей

Posted in news | Comments Off on Үйлдлээрээ үлгэрлэе

ААН-н тооллогодоо хамрагдаарай

Аж ахуйн нэгжийн 2021 оны улсын ээлжит тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Иймд та бүхэн тооллогодоо бүрэн хамрагдахыг уриалж байна.

https://toollogo.1212.mn/ холбоосоор бүртгүүлээрэй.

Улаанбаатар хотын музей

Posted in news | Comments Off on ААН-н тооллогодоо хамрагдаарай

Хотын түүхийг анимэйшнээр: Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл (1639-1911)

Хотын түүхийг анимэйшнээр 3-р цуврал

“Хотын түүхийг анимэйшнээр” цуврал

Улаанбаатар хотын музей Марчаахайтай хамтран хүүхэд багачуудад зориулан цуврал анимэйшнийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү анимейшнаар дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон болно.

Уг цуврал нь: “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”, “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсэгтэй.

Гурав дахь удаагийн энэхүү дугаараар Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэлх хугацаагаар аялах болно.

#Хамтдаа_түүхээ_мэдэж
#Хамтдаа_хотоо_хайрлая

Posted in news | Comments Off on Хотын түүхийг анимэйшнээр: Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл (1639-1911)

МУЗЕЙ гэж юу вэ?

Музей… юу, яагаад?

Энэ удаагийн дугаараар музей гэж юу вэ? юу сонирхолтой вэ? гэсэн асуултад хариулах болно.

Posted in comic | Comments Off on МУЗЕЙ гэж юу вэ?

COVID19-н эрcдэлээ хэрхэн мэдэх вэ?

“COVID-19 ERSDEL” аппликейшн-г гар утсандаа суулгаснаар  та коронавирусын халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм. 

Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажилд хувь нэмрээ оруулж хялбарчлах зориулалттай.

COVID-19 ERSDEL аппликейшн-г суулгаснаар:

  • Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Posted in news | Comments Off on COVID19-н эрcдэлээ хэрхэн мэдэх вэ?

НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №3

Богд хааны “Шар ордон”

100 жилийн өмнөх Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор байсан Богд хааны “Шар ордон”-оор аялцгаая.

Posted in comic, news | Comments Off on НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №3

Хотын түүхийг анимэйшнээр: “Социалист Улаанбаатар хот

Хотын түүхийг анимэйшнээр 2-р цуврал

Улаанбаатар хотын музей, #Марчаахай-тай хамтран хүүхэд залуусын хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цуврал анимэйшнийг хүргэж эхлээд байна. Хоёр дахь удаагийн энэхүү дугаараар Социалист Улаанбаатар хот хэрхэн Монгол Улсын орчин үеийн хамгийн том хот болон хөгжиж, шинэ нийгэм, шинэ соёлыг бүтээсэн талаар танилцуулах болно.

#Хамтдаа_түүхээ_мэдэж
#Хамтдаа_хотоо_хайрлая

Posted in animation, news | Comments Off on Хотын түүхийг анимэйшнээр: “Социалист Улаанбаатар хот

ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 02 – Нүүдэг хот

НҮҮДЭГ ХОТ

Улаанбаатар хотын музейгээс иргэдийн хотын түүхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД” танин мэдэхүйн цуврал бичлэгүүдийг хүргэдэг.  Хоёр дахь удаагийн дугаараар “Их хүрээ”-ний нүүж, суусан газруудын тухай бэлтгэлээ.

Posted in news | Comments Off on ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 02 – Нүүдэг хот

НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №2

100 жилийн өмнөх хүмүүсийн ямар байсан бол?

100 жилийн өмнө бидний амьдарч буй Улаанбаатар хот маань ямар байсныг танилцуулах #Нийслэл_хүрээ_комикс цувралыг танилцуулж байна.

НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №1
Posted in comic, news | Comments Off on НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №2

Хотын түүхийг анимэйшнээр: “Марчаахай Нийслэл хүрээнд”

Хотын түүхийг анимэйшнээр 1-р цуврал

Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл болсны 109 жилийн ой энэ онд тохиож буй. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны үр дүнд 1912 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэжээ. Энэ түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Марчаахайтай хамтран цуврал анимэйшнийг бэлтгэн гаргаж байна. Уг анимэйшнээр дамжуулан хүүхдүүдэд хотын түүхийг энгийн ойлгомжтой ч сонирхолтой хэлбэрээр үзүүлэх, тэдний хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Цувралын эхний дугаар болох “МАРЧААХАЙ НИЙСЛЭЛ ХҮРЭЭНД”-ийг та эндээс үзээрэй.

#Хамтдаа_түүхээ_мэдэж
#Хамтдаа_хотоо_хайрлая.

Posted in news | Comments Off on Хотын түүхийг анимэйшнээр: “Марчаахай Нийслэл хүрээнд”

ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 01 – Улаанбаатар хотын үүсэл

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮСЭЛ

 

Улаанбаатар хотын музейгээс хотын түүхийн мэдлэгт тань зориулан “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД” цуврал контентийг хүргэж байна. Эхний дугаараар Улаанбаатар хот маань хэрхэн үүссэн тухай тайлбарлаж өгөх болно.

 

#Хамтдаа_түүхээ_мэдэж

​#Хамтдаа_хотоо_хайрлая

Posted in news | Comments Off on ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 01 – Улаанбаатар хотын үүсэл

НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №1

Улаанбаатар хот хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон?
Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан?

 

100 жилийн өмнө бидний амьдарч буй Улаанбаатар хот маань ямар байсныг танилцуулах #Нийслэл_хүрээ_комикс цувралыг танилцуулж байна.

Posted in comic, news | Tagged , | Comments Off on НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №1

Мэдэгдэл

Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн А/1242 тоот захирамжийн
– 1.1-т Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоосугай.
– 1.6-д Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөсүгэй.
гэж тус тус заасны дагуу Улаанбаатар Хотын Музей олон нийтэд үйлчлэхгүй болно.
Эрхэм үзэгч та бидэнтэй цахим орчинд хамт байгаарай.

       

Posted in news | Comments Off on Мэдэгдэл

Шинэ Коронавирусын үеийн заавар зөвлөмжүүд

Posted in news | Comments Off on Шинэ Коронавирусын үеийн заавар зөвлөмжүүд

Шинэ Коронавирусийн халдвараас сэргийлье

Posted in news | Comments Off on Шинэ Коронавирусийн халдвараас сэргийлье

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ.


Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ. Та бүхэн www.ubheritage.mn вэб хуудсаар зочлон Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг эхнээс нь сонирхож болохоор боллоо.

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ.