Улаанбаатар хотын түүхэн дурсгал, хотын соёлыг залууст таниулах зорилгоор “Улаанбаатар хоттой танилцах аялал”-ыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуультай хамтран зохион байгуулав. Аялалд тус сургуулийн Бага ангийн багшийн 4 дүгээр ангийн 70 оюутан хамрагдаж, Гандангаас Амгалангийн Дарь-Эхийн сүм, Зайсан толгойгоос Дамбадаржаа хийд хүртэлх хотын түүх, архитектурын дурсгалуудтай танилцаж, мөн Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж ирсэн, хотын иргэн гэсэн ойлголт монголд хэзээнээс бий болсон, яагаад өнөөдөр Улаанбаатар хот шиг байж чадахгүй байгаа, хотын соёл яагаад төлөвшихгүй байгаа гэх зэрэг хот байгуулалт, хотжилт, хотын соёлын тухай асуудлуудтай танилцсан аялал байв.
- Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгээд байна
- Авто зам, замын байгууламж_ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?
- Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
- Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
- “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2025 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.