Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу НЗДТГ-ын Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан, Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго тэргүүтэй албаны хүмүүс 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын музейд ажиллаж бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ онд 70 жилийн ой нь тохиож буй Улсын нийслэлийн музейг бодлогоор дэмжих хуучин барилгын гаднах фасад дээврийн ажлыг сэргээн засварлах, газрын асуудлыг шийдэх, шинэ барилгын ажлын зураг төсөв хийлгэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.
Үе үеийн хотын дарга нарын бодлогын гадна орхигдсоор ирсэн, Их хотынхоо музейн өв соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэх авран хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр өвлүүлэх, гадаад дотоодын жуулчид иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч бидний санал санаачилгыг дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн удирдлагын баг, хамт олонд талархал илэрхийлье
Улаанбаатар хотын музей нь нийт 3500 гаран үзмэртэй хэдий ч зориулалтын барилга, зай талбайн хүрэлцээгүйн улмаас нийт үзмэрийнхээ дөнгөж 4 хувийг дэлгэн үзүүлж нийтийн хүртээл болгож байна. Иймд бусад улсын нийслэлийн музейн жишгээр зориулалтын их багтаамж бүхий шинэ барилгатай болох зайлшгүй шаардлагатай юм
Эдүгээ тус музей нь 1918 онд баригдсан 108 жилийн насжилт өндөртэй хувийн сууцны зориулалтаар баригдсан зориулалтын бус, түүхэн дурсгалт барилгын улсын II зэргийн хамгаалалтад авсан, хадгалалт хамгаалалтын горим зөрчигдсөн, эрсдэл өндөртэй барилгад үйл ажиллагаа явуулсаар ирсэн зэрэг тулгамдсан асуудлуудын талаар Музейн захирал П.Даваасүрэн танилцуулга хийж мэдээлэл өглөө
Юутай ч жижиг байгууллагыг дарга удирдаж, том байгууллагыг тогтолцоо нь удирдаж, аугаа хүчирхэг улсыг Соёл нь удирддаг гэж үг бий. 386 жилийн түүхтэй өв соёлын давтагдашгүй их үзмэр үнэт зүйл, ондоошилтой Их хотын Музейн алтан сан хөмрөг нь арвижин баяжиж өргөжин хөгжих болтугай.
2026.01.27








