Улаанбаатар хотын музейгээс Нийслэлийн хүүхэд залуучуудын тусгай цогцолбортой хамтран тус цогцолборын 6-13 насны хүүхдүүдэд 2023 оны 1-р сарын 11-13-ны өдөр музей үзүүлж, “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал”, “Нийслэл хүрээ” сэдэвт боловсролын ажил явуулж, “Нийслэл хүрээ” хөлөгт тоглоом тоглов. Энэхүү боловсролын хөтөлбөрөөр дамжуулж тус цогцолборын 33 хүүхдэд Улаанбаатар хот дахь 207 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг “Их хүрээ (1706-1911)”, “Нийслэл хүрээ (1912-1924)”, “Социалист Улаанбаатар” (1924-1990) гэсэн хотын түүхийн гурван үе шатанд ангилан авч үзэж, энэхүү үеүүдэд хамаарах онцлох дурсгалуудыг танилцуулж, тоглоомын аргаар Нийслэл хүрээний түүхийг таниулах хичээлийг явууллаа.
- (no title)
- БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООР МУЗЕЙД ЗОЧЛООРОЙ
- “Миний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 84-р сургууль дээр зохион байгууллаа
- “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян эхэлж байна
- УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙД ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ШАТ ДАРААТАЙ ХИЙГДСЭЭР БАЙНА




