2026 оны 11 дүгээр сард “Монгол бахархал-бүтээлч сар” аян Монгол орон даяар зохион байгуулагдаж байна.
Зорилго: Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах нь үндэсний оюун санааны дархлааг бэхжүүлэх
Аяны хүрээнд Улаанбаатар хотын музейгээс дараах үйл ажиллагаа зохион байгуулж байна.
– ХХ зууны эхэн үеийн Богдын шар ордон, Жинхэнэ харьяатын үнэмлэх, Хүрээ дөрвөн уул, Нийслэл хүрээ зураг – эдгээр үзмэрийн танилцуулгыг монгол бичгээр хадмал тайлбартай контент бэлтгэн түгээж байна.
– ХХ зууны эхэн үеийн Нийслэл хүрээнээс эхлээд социализмын үе болон орчин цагийн Улаанбаатар хотын хөгжил дэвшил, соёл, ахуй амьдралын өөрчлөлтийг харуулсан “Нүүдэлчдийн нийслэл хот” гэрэл зургийн үзэсгэлэн Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт 11 дүгээр сарыг дуустал олон нийтэд дэлгэн үзүүлж
байна.
– Өндөр Гэгээн Занабазар – боловсролын хөтөлбөр
– Этүгэн дээд сургуульд “Нүүдэлчдийн нийслэл хот – бидний бахархал” сэдэвт лекц
