УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ 2023 ОНЫ АНХНЫ БОЛОВСРОЛЫН АЖЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улаанбаатар хотын музейгээс Нийслэлийн хүүхэд залуучуудын тусгай цогцолбортой хамтран тус цогцолборын 6-13 насны хүүхдүүдэд 2023 оны 1-р сарын 11-13-ны өдөр музей үзүүлж, “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал”, “Нийслэл хүрээ” сэдэвт боловсролын ажил явуулж, “Нийслэл хүрээ” хөлөгт тоглоом тоглов. Энэхүү боловсролын хөтөлбөрөөр дамжуулж тус цогцолборын 33 хүүхдэд Улаанбаатар хот дахь 207 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг “Их хүрээ (1706-1911)”, “Нийслэл хүрээ (1912-1924)”, “Социалист Улаанбаатар” (1924-1990) гэсэн хотын түүхийн гурван үе шатанд ангилан авч үзэж, энэхүү үеүүдэд хамаарах онцлох дурсгалуудыг танилцуулж, тоглоомын аргаар Нийслэл хүрээний түүхийг таниулах хичээлийг явууллаа.
Posted in news | Comments Off on УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ 2023 ОНЫ АНХНЫ БОЛОВСРОЛЫН АЖЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байв. Тухайлбал, Сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага оролцлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

“Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн  үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэдгийг танилцууллаа. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.

Шинэ автобус ирсэнтэй холбоотойгоор шинэ, богино эргэлтүүдийг төлөвлөжээ

Шинээр орж ирсэн автобуснуудын үйлчилгээний маршрутын төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Одоогийн байдлаар 117 автобус ирсэн. Өнөөдөр эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргана. Шинэ автобустай холбоотойгоор төлөвлөлтөд өөрчлөлт орсон. 53 км-ээс хол явж байсан гурван урт шугамыг богиносгож, 10 чиглэлд шинэ, мөн 10 чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг хийсэн” хэмээн мэдээлэл өглөө.

Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг

Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байгаа. Тээврийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.

Цахим залилан нэмэгджээ

Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “15,213 дуудлага, мэдээлэл ирсэн нь 10.2 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2604 ирсэн нь 0.5 хувиар өссөн гэсэн үг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдсэн. Иймээс холбогдох байгууллагатай хамтарч, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг таван хувиар, мөн хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар багасаж, цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн. Харин зөрчил 33 хувиар буурсан ч олон нийтийн газар зүй бусаар авирласан, хүний биед халдсан зөрчил олон гарч байна. Түүнчлэн 975 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм” хэмээв. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 13 иргэнийг олж тогтоожээ.

282 иргэн, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Өнгөрсөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны 12, нийт 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 202 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 60 иргэнийг аварч, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 161, аврах ажиллагааны 27, малын гоц халдварт өвчний нэг, нийт 189 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт. Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гарсан бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Мөн өнөөдрийн байдлаар 18 байршилд халиа тошин үүссэн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэллээ.

Зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавихыг үүрэг болгов

Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,

  • Нийслэл хотод зөвшөөрөлгүй барьсан барилгын жагсаалт болон голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилга, байгууламжийн жагсаалт, олгосон газар зэргийг цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах.
  • Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж ажиллах.
  • Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.
  • Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.
  • Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах.
  • 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Posted in news | Comments Off on Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.

Шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавигдах шаардлагыг хангасан 10 бүтээлийг шалгаруулах юм. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болно. Тус хоёрдугаар шатны шалгаруулалтаар эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.

Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 17:00 цаг хүртэл НЗДТГ-ын байранд, эсхүл zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар хүлээн авна.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
  • Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
  • Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
  • Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.

Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Posted in news | Comments Off on Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын шинэ оны мэндчилгээ

 

 

Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!

Туурга тусгаар Монгол эх орныхоо төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, амжилт ололтын өрнүүн түүхийг бичилцэж буй эрхэм хүндэт нийслэлийн иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Урсан өнгөрч буй цаг хугацааны үнэ цэн, үр дүнг хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа онооны өрнүүн түүхээс ирэх он жилүүдийнхээ зорилт, зорилгыг хэлэлцэн тодорхойлдог он солигдох энэ цаг хугацаа Та бидний хувьд баяр талархлын торгон мөч юм.

Улаанбаатар хотын удирдлагын баг 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлаж, Хотын стандартыг баталж, хотын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хамгаалах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Онлайн бизнес төвийг байгуулж, 83 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэрэг, тээврийн хэрэгслийн зардлыг хэмнэсэн үр дүнтэйгээр 2022 оныг үдэж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт, 212.4 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 196 мянган мод тарилаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 17.7 км хашаа, хайс, 168 байршил дахь 4,248 гарааш, 346 самбарыг буулгаж, нийтийн эдэлбэр газрын зам, талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлэв. Энэ бол Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, чөлөөтэй зорчих эрхийг хүндэтгэсэн санал санаачилга байсан бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын хувиар залуусын сурч боловсрох эрх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс 118 байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2022 онд 34 байршилд бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Улаанбаатар хот урт хугацааны бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжих учиртай тул энэ л зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ, Та бид өдгөө “КОВИД-19”-ийн тархалтаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, геополитикийн зөрчил тэмцэлтэй дэлхийн улс орнуудын хооронд үүссэн улс төрийн амаргүй цаг хугацааг туулж байна. Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Мөн нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1,000 гаруй инженертэй хамтран ажиллаж байгааг дуулгая. Соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хотыг бий болгох бидний зорилтыг нягтлан хэмжиж, анхааран ажиглаж, хянан зөвлөж, хамтран ажиллахыг дахин хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулан, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, улаанбаатарчууд Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Posted in news | Comments Off on Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын шинэ оны мэндчилгээ

Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүр хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан, ажил бүтээлээрээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж буй 30 эрхмийг нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа нар гардуулсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүлж “Байгууллага, хамт олныхоо түүчээ болж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгаран, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд иргэд болон албан хаагчдын өмнөөс халуун талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье. Улаанбаатар хот бол их айл. Энэ их айлыг хөгжүүлэхэд нийслэлийн мянга, мянган ажилтны хувь нэмэр их. Ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, илүү их амжилтаар бялхаж байх болтугай” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа “Хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, оюун ухаан, хөлс хүчээ дайчлан ажилласан нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ирэх он жилүүдэд ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон гэрэл зургийн www.mpa.mn  вэбсайтын үүсгэн байгуулагч, фото сэтгүүлч Б.Бямба-Очир “Би гэрэл зургийн салбарт 10 гаруй жил ажиллаж, 2013 оноос www.mpa.mn сайтыг үүсгэн байгуулсан. Нийслэлийн хөдөлмөрийн аварга хэмээх нэр хүндтэй, том шагналыг хүртэж буйдаа, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбараас тодорч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Энхболд “Би Хот тохижилтын газарт 2014 онд ажилд орж, өдгөө ес дэх жилдээ ажиллаж байна. Иргэд маань хог хаях нь багасаж, жил ирэх тусам соёлтой болж байгаад талархдаг. Хамт олондоо, намайг дэмждэг ах эгч, найз нартаа баярлалаа, бас шинэ жилийн мэнд хүргэе” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр “Би давс, бодис цацах тусгай зориулалтын камаз машин барьдаг. Шагнал авсандаа сэтгэл маш өндөр байна. Хамт олондоо баярлалаа” хэмээв.

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч Н.Гантулга “2022 оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарсандаа тун баяртай байна. Энэ бол нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 2000 гаруй алба хаагчийн шагнал. ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн нийт удирдлага, алба хаагчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Энэ жил би ойролцоогоор 50 хүний амь нас авран хамгаалсан” гэлээ.

Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд

  1. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн Гал сөнөөгч Н.Гантулга
  2. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Бат-Эрдэнэ
  3. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н. Долгормаа
  4. Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл
  5. “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн техникч О.Энхтүвшин
  6. “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7-ын Сантехникийн засварчин Б.Цоодол
  7. “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолооч Б.Эрдэнэсүх
  8. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн гуравдугаар хэсгийн жолооч Ч.Дамдиндорж
  9. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Б.Энхболд
  10. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр
  11. Ус сувгийн удирдах газрын ажилтан, Монгол Улсын гавъяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар
  12. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг
  13. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч Г.Отгонбаяр
  14. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мишигдорж
  15. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн орон тооны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа
  16. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү аж ахуйн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Ц.Алтангэрэл
  17. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгч Б.Буяндэлгэр
  18. “Ус сувгийн удирдах газар”-ын нийтлэг үйлчилгээний албаны Механик засварын цехийн техникч Э.Баатархүү
  19. “Номин холдинг” ХХК-ийн нэгдсэн агуулахын ахлах менежер Б.Туяа
  20. “Технож бизнес инкубатор төв”-ийн захирал Г.Галаарийдий
  21. “Сноу филдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ган-Өлзий
  22. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа
  23. Нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай
  24. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн Ахлах ахлагч Б.Оюунболд
  25. Фото мэдээллийн MPA.mn сайтын үүсгэн байгуулагч, гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир
  26. “Улаанбаатар театр” ОНӨҮГ-ын Ерөнхий найруулагч П.Урнаа
  27. Нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлагч Б.Дэмбэрэл
  28. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Шижирбаяр
  29. Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Чинзориг
  30. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасгийн их эмч Т.Мөнх-Эрдэнэ

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН УДИРДЛАГА, АЖИЛТНУУД ШАГНУУЛЛАА

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн баяр энэ 12 дугаар сарын 29-ний өдөр тохиож буй. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан музей, соёл урлагийн салбарт он удаан жил үр бүтээл, тогтвор суурьшилтай ажилласан Улаанбаатар хотын музейн удирдлага, ажилтнуудын гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын соёлын яам, НЗДТГ-ын өндөр дээд шагналаар шагналаа.

Сэтгүүл зүй, архив, музейн салбарт үр бүтээлтэй ажилласан Музейн захирал П.Даваасүрэн МУ-ын Засгийн газрын шагнал Соёлын яамны “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, музейн салбарт үр бүтээлтэй ажилласан жижүүр Ч.Хишигдэлгэр Соёлын яамны “Жуух бичиг”–ээр, жижүүр Л.Жамбалдавга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдлаа.

Монгол улсын Соёлын яам, НЗДТГ-ын өндөр дээд шагналаар шагнагдсан удирдлага, ажилтнууддаа ажлын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхныг хүсье.

Posted in news | Comments Off on УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН УДИРДЛАГА, АЖИЛТНУУД ШАГНУУЛЛАА

Нийслэлийн нийгмийн салбарынхан зөвлөлдөж байна

“Хүний хөгжил-нийгмийн хөгжил” сэдэвт нийслэлийн нийгмийн салбарынхны зөвлөгөөн болж байна. Тодруулбал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсийн мэргэжилтэн зэрэг 150 гаруй албан хаагчийн дунд уг салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй.

Нийгмийн салбар маш өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөлмөр халамж, спорт, гэр бүл, хүүхэд залуус, аялал жуулчлал, жендер гэх мэтчилэн томоохон салбаруудыг нэгтгэж байдаг. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийгмийн салбарт хийж буй ажлууд өнөөдөр шийдээд, маргааш шууд өөрчлөлт авчирдаггүй.  Урт удаан хугацааны дараа тодорхой үр дүн гардаг. Тиймээс энэ салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчид нэг бодлого дор үйл ажиллагаагаа явуулж, нэг зорилготойгоор тогтвортой хөгжих учиртай. Нийгмийн салбар авлигаас харьцангуй ангид байдаг. Бүр мөсөн авлигаас салъя гэвэл боловсрол, эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг цахимжуулах хэрэгтэй. Уг ажлыг ч нийслэлийн удирдлагууд шат дараатай хэрэгжүүлж байгаа” хэмээв.

Тус салбар зөвлөгөөн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ажлын байрны стресс менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, манлайлал, хувь хүний хөгжил, төрийн албаны шинэчлэл зэрэг сэдвээр өрнөх юм. Дээрх сэдвүүдийн хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, СЭМҮТ-ийн Сэтгэл заслын баг, Нийслэлийн Ажил олгогч эздийн холбоо зэрэг салбар бүрийн төлөөлөл илтгэл тавина.

Нийслэлийн хэмжээнд нийгмийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар тутам хийж, тулгарч буй асуудал бэрхшээлээ хэлэлцэн, цаашдын төлөвлөгөөгөө ярилцдаг. Харин өнөөдрийн зөвлөгөөн жилд нэг удаа болдог бөгөөд  дотоод хүний нөөц рүүгээ чиглэсэн гэдгээрээ онцлог юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР 

Posted in news | Comments Off on Нийслэлийн нийгмийн салбарынхан зөвлөлдөж байна

Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар боллоо.

Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч, ирүүлсэн хүсэлтүүдийг боломж бололцоондоо тулгуурлан шийдвэрлэсээр байна. Тухайлбал, дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг жагсагчдад  олгож, ДДЭШ сувгийн антеннийг холбуулсан юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ирэх жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлж, аялж, амрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхээр олон шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын нислэг, төмөр замын рейсийн болон улс хооронд зорчих автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр олон улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Аялал жуулчлалын хуулийг хэлэлцэж, энэ салбарт чиглэсэн цогц, тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Тухайлбал, Монголд зочлох жилийн хүрээнд хамгийн анхны арга хэмжээ болох “Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 10-ны хооронд нийслэлд хэрэгжүүлэхээр бэлдэж байна” хэмээлээ. Мөн тэрбээр энэхүү шинэ жилийн хөтөлбөрт дэлгүүр, худалдааны төвүүд, урлаг, соёлын зэрэг нийслэлийн олон үйлчилгээний байгууллага хөнгөлөлт, урамшуулал зарлан оролцож байгааг онцолж байв.

Тус хөтөлбөрт хамрагдаж байгаа газруудын үүдэнд таних тэмдэг бүхий нэгдсэн баннер, мэдээлэл байрлуулах бөгөөд жуулчид гадаад паспортоо үзүүлэн урамшууллаа эдлэх боломжтой юм. Энэ талаарх мэдээллийг удахгүй www.ubwinter.com сайтад байршуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар Монгол Улс болон Улаанбаатар хотын онцлог, аялал жуулчлалын салбарын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгч, тэдний асуултад хариулсан юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын музейн хамт олон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна.

Улаанбаатар хотын музейн хамт олон “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна.

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотын музейн хамт олон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна.

“УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ”-н хамт олон“Намайг алгас” нөлөөллийн аянд нэгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж буй “Намайг алгас” нөлөөллийн аянд “УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ”-н хамт олон нэгдэж байна.

Posted in news | Comments Off on “УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ”-н хамт олон“Намайг алгас” нөлөөллийн аянд нэгдэж байна.

Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байруудыг НИТХ-аар баталсан тарифаар түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлуудыг танах боломжтой” хэмээсэн юм.

НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь  МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг  бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар баталлаа.

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.

Мөн хуралдаанаар НИТХ-ын 2022 оны 65-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 23 дэд бүлэгт хамаарах 1369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна. Мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 856 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшиж буй газраас НЗДТГ-ын нэр дээр шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

МУЗЕЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Барилгын дизайн, үйл ажиллагаа
Шинэ музей байгуулах эсвэл хуучныг нь сэргээн засварлах нь олон нийтээс талархал хүлээдэг үйл явдал юм. Хадгалагдан үлдсэн хуучин барилга эсвэл шинэ байртай эсэхээс үл хамааран түүний дизайн нь түүхэн болон архитектурын онцлогийг тусгах шаардлагатай байдаг. Ховор сонин үзмэр, эд зүйлсийг байрлуулсан барилгын хувьд үзмэрүүд нь түүний онцлогтой нийцэх болно. Өнөөгийн музейн барилга нь олон талт шинж чанартай бөгөөд үзмэр, зочдыг байрлуулах нээлттэй талбайг хангасан боловч үзмэр, цуглуулгыг хамгаалах өндөр хамгаалалт, орчны хатуу хяналттай байдаг. Дэлгүүр, зоогийн газар зэрэг олон нийтийн байгууламжууд онцгой байр суурь эзэлдэг. Нөөц цуглуулгын агуулах, үзмэрийг хамгаалах, бэлтгэх лаборатори, сургалт, сургалтын байр, оффис зэргийг онцгойлон авч үздэггүй.
Архитектор, дизайнеруудын хувьд орчин үеийн олон нийтийн музейн хүлээлт, нийгэм дэх үйл ажиллагаанд нь өөрчлөлт оруулах шийдэл нь ихээхэн сорилтыг авчирдаг. Музейг “Музагийн суудал” (Музей нь анхандаа “Музей нарын суудал эсвэл бунхан” байсан гэж Онлайн Этимологийн толь бичигт тайлбарласан байдаг. Энэ үг нь хулгана гэж галигласан грек үгнээс гаралтай бөгөөд “судлах газар, номын сан эсвэл музей, урлаг, яруу найргийн сургууль” гэсэн утгатай) гэсэн ойлголт маш багассан боловч энэ талаархи санаанууд өнөөг хүртэл үргэлжилсээр байна; жишээлбэл, эртний музейнүүдэд түгээмэл байдаг сонгодог портик (Грекээс гаралтай барилгынхаалганы стил зураг 1)-ийг Чикагогийн орчин үеийн урлагийн музейд зориулсан Жозеф Пол Клейхуэсийн (1996) загварт үлдэгдэл хэлбэрээр олдсон хэвээр байна. (зураг 2)

(зураг 1)

 

(зураг 2)

(зураг 3)

19-р зууны зарим музейн дунд үзэгдэж, Лондонгийн Байгалийн түүхийн музейд (зураг 3) дүрслэгдсэн тус музейг сүм хийд гэх ойлголт ч мөн адил хэвээр байна: Марио Боттагийн зохион бүтээсэн Сан Францискогийн орчин үеийн урлагийн музейн (зураг 4) анхны барилга (1995) дахь асар том цилиндр хэлбэртэй гэрэл.

(зураг 4)

(зураг 5)

Музей нь сүм хийдтэй адил үүрэг гүйцэтгэдэг гэсэн архитекторын итгэлийг илэрхийлдэг. Үүний эсрэгээр, Ниихама дахь Эхимэ мужийн шинжлэх ухааны музей (зураг 5) , Нагано дахь Шига Коген Ромын урлагийн музейд (зураг 6) зориулсан Кишо Курокавагийн загварууд нь Японы соёлыг мөнх бус, мөнхөд өөрчлөгддөг гэдгийг далд ухамсартайгаар харуулж байна. Эдгээр музейн аль аль нь үйлчилгээний чиг үүргийг гүйцэтгэх зориулалттай паалантай конус хэлбэрийн бүтэцтэй.
Музейд үйлчлэх зорилгоор барьсан хамгийн алдартай бүрхүүлтэй байгууламж бол Парисын Луврын түүхэн музейн (зураг 7) Кур Наполеон дахь пирамид юм. Пирамид бол 1990-ээд оны үед Францын үндсэн музейн их засвар, өргөтгөлийн цорын ганц гадаад шинж чанар юм.

 

  (зураг 6) 

 

      (зураг 7)

(зураг 8)

Энэ нь хуучныг шинийг холбосон зангилаа болж, музейн доторх эргэлтийн шинэ хэв маягийг бий болгохоос гадна газар доорх олон төрлийн арилжааны болон бусад байгууламжуудыг бий болгодог. Луврын голын эрэг дээр 19-р зууны музей болох Орсей музейн үүрэг гүйцэтгэдэг төмөр замын томоохон зогсоол болох түүхэн барилгыг дасан зохицсоны бас нэг жишээ юм. Лондонд 2000 онд нээгдсэн Тэйт Модерн нь мөн асар том үйлдвэрлэлийн барилга болох Банксайдын цахилгаан станцад байрладаг.
Уг агуулах байшин нь үзмэр, цуглуулгыг булаан авах ёсгүй гэсэн удаан хугацааны итгэл үнэмшлийг 21-р зууны эхэн үед баригдсан хэд хэдэн музей эсэргүүцэж байв. Тэдгээрийн дотроос Испанийн Бильбао дахь Фрэнк Геригийн Гуггенхаймын музей (зураг 8) тэргүүлжээ. 1997 онд нээгдсэн энэ барилга нь 20-р зууны архитектурын шилдэг бүтээлүүдийн нэг болох металлаар бүрсэн муруй хэлбэртэй баримал юм. Дотор музей нь тийм ч гайхалтай биш бөгөөд өргөн уудам талбайн дизайн нь үзмэрүүдтэй зөрчилдөж болзошгүй юм. Архитектурын шинэ моделийг ашигласан өөр нэг барилга бол тухайн сэдэвт тохирсон гоо зүй, сэтгэл хөдлөлийг бий болгох зорилгоор баригдсан Берлин дэх Даниел Либескиндын Еврейн музей (зураг 9) юм.

(зураг 9)

Голландын Гронинген хотын Гронигер музей нь уламжлалт музей, архитектурын үнэт зүйлсийг сорьсон өөр нэг барилга юм. Энэ нь зочдод янз бүрийн сэтгэгдлийг бий болгохын тулд цуглуулга тус бүрт өөр өөр дизайнераар барьсан хэд хэдэн павильонуудыг агуулдаг.

Posted in news | Comments Off on МУЗЕЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Монгол-Японы соёлын өвийн форум“ зохион байгуулагдлаа

May be an image of 5 people, people standing and indoor

/2022.11.25/: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Энэхүү ойг тохиолдуулан хоёр орны эрдэмтэн судлаачид, шинжээч мэргэжилтнүүд өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө үр дүнг танилцуулж, санал шүүмж өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох “Монгол-Японы соёлын өвийн форум” зохион байгуулагдлаа.

Форумын үеэр Монгол Улсын соёлын өвийг хамгаалах бодлогын хэрэгжилт, дэлхийд тархсан Монгол өв төсөл ба Япон дахь Монгол өвийн тухай, Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн ач холбогдлыг үйсэн дээрх бичээсээр илэрхийлэхүй, Япон дахь Монголын соёлын өвийн судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв гэсэн дөрвөн үндсэн сэдвээр судлаач, эрдэмтдийн илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа. Тус форумд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, арга зүйч Б.Өлзийбаяр нар оролцов.

Эх сурвалж: Соёлын яам

Posted in news | Comments Off on “Монгол-Японы соёлын өвийн форум“ зохион байгуулагдлаа

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форум зохион байгуулагдлаа

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн томоохон хөшүүрэг гэж үзэн экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж тооцоолоод байгаа юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форум зохион байгуулагдлаа

Өнгөрсөн 7 хоногт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форум зохион байгуулагдлаа. Форумд оролцогчид Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг тодорхойлж, Засгийн газраар батлуулсан. Ингэхдээ

  1. Соёлын өв
  2. Утга зохиол, ном хэвлэл
  3. Дүрслэх урлаг
  4. Дуу, хөгжим
  5. Тайзны урлаг
  6. Кино, дуу дүрсний урлаг
  7. Хэвлэл мэдээлэл
  8. Хувцас загвар
  9. Архитектур
  10. Дизайн
  11. Дижитал инноваци, контент
  12. Маркетинг, брэндинг, коммуникаци гэх салбаруудыг тодорхойлжээ.

Өнөөдрийн байдлаар эдгээр 12 салбарын 92 чиглэлд нийт 5665 аан байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж 33931 хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл өнөөдөр салбарын төлөөллүүд, Соёлын яам хамтран Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум зохион байгууллаа. Форумд оролцогчид соёлын бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой гэдгийг онцолж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг зөвхөн эдийн засгийн эргэлтэд оруулах бус түүндээ үндэсний өв соёлоо шингээх нь дэлхийд Монгол улсыг таниулан, сурталчлах томоохон боломж гэж салбарынхан үзэж байна. Үүний нэг жишээ нь Монгол цамын баг өмссөн Art toy буюу Тоглоомон урлагийн бүтээл байлаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын Хаврын Чуулганд өргөн барина.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл манай улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт. Дэлхийн хэмжээнд энэ хувь 6.1-ээр хэмжигддэг. БНХАУ-д л гэхэд ДНБ-ийнх нь 4 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг байна. Тэгвэл манай улс ирэх 5 жилд энэ хувийг 4 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэ ч үүднээс форумаас уран бүтээлчдийн саналыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусган УИХ-ын Хаврын Чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн томоохон хөшүүрэг гэж үзэн экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж тооцоолоод байгаа юм. Уг форумд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн, менежер Б.Нарангэрэл, боловсролын ажилтан Г.Төгсжаргал нар оролцов.

Posted in news | Comments Off on Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форум зохион байгуулагдлаа

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан юм.

Энэ үеэр Хотын дарга “Дэлхий дахинаа үүссэн коронавируст цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр логистикийн гацалт, үнийн өсөлтүүд нийслэлчүүдэд хүндхэн цохилт өгч байна. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэдэд ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллалаа. Ирэх 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно. Хэдий амаргүй цаг үед төсвийн төслөө өргөн барьж байгаа ч төсөв хэлэлцэхэд НЗДТГ, нийслэлийн харьяа агентлагууд идэвхтэй оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төсөл болон бусад дагалдах тогтоолын төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч харьяа агентлагууд болон дүүрэг хороодтойгоо нягт хамтран, асуудлуудаа эрэмбэлэн, төсвийн төслөө өргөн барьж байна. Улс орны төсвийн асуудал хүндхэн байгаа энэ үед нийслэл ч танаж болох зардлуудаа танаж байгаа. НИТХ-ын зүгээс холбогдох хууль тогтоомж, дэгийн хүрээнд зөвлөлдөн, Хотын даргын өргөн барьсан төслүүдийг эрэмбэлэн, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хэлэлцэх болно. Төсөв шүтэх бус, хөрөнгө оруулалтыг дэмжин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй” хэмээв.

Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харин ИТХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвийн төслийг хэлэлцэн баталдаг.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

Виртуал музей

Виртуал музей гэдэг нь цахим хэрэгслээр нэвтэрч болох, дижитал хэлбэрээр бичигдсэн зураг, дууны файл, текст баримт бичиг болон түүх, шинжлэх ухаан, соёлын сонирхолтой бусад мэдээллийн цуглуулга юм. Виртуал музей нь бодит объектуудыг агуулаагүй тул энэ нэр томъёоны байгууллагын тодорхойлолтод музейн байнгын шинж чанар, өвөрмөц чанар дутагдаж байна. Үнэн хэрэгтээ ихэнх виртуал музейг байгууллагын музей ивээн тэтгэдэг бөгөөд одоо байгаа цуглуулгаасаа шууд хамааралтай байдаг. Гэсэн хэдий ч интернетээр дамжуулан ашиглах боломжтой гипер холбоос болон мультимедиа чадамжийн тусламжтайгаар дижитал дүрслэлийг олон эх сурвалжаас нэгтгэж, хувь хүний ​​хувьд тодорхойлсноор таашаал авч, судлах боломжтой. Энэ төрлийн виртуал музей нь харьцуулсан судалгаа, тодорхой сэдэв, материал, орон нутгийн судалгаа хийхэд хүчирхэг хэрэгсэл болж болно.

Ватиканы музей

https://m.museivaticani.va/content/museivaticani-mobile/en/collezioni/musei/cappella-sistina/tour-virtuale.html

Олон виртуал музейн үндэс нь музейн вэб сайтаас үүдэлтэй. Эдгээр сайтууд нь ажлын цаг, бодлого, үйлчилгээ зэрэг захиргааны мэдээллийг санал болгодог бөгөөд зарим нь бүр музейн өрөөний зохион байгууллалтыг багтаасан байдаг. Энэхүү хязгаарлагдмал утгаараа виртуал музей нь музей, түүний цуглуулгыг сурталчлах, тайлбарлах хэрэгсэл болгон үзэсгэлэн, гарын авлага, гэрэл зураг, видео бичлэгт нэгддэг. Гэвч эдгээр сайтууд улам боловсронгуй болж байна. Олонх нь “виртуал үзэсгэлэн” буюу зарим гол үзмэрүүдийн онлайн аялалыг санал болгодог. Бусад музей эсвэл захиргааны байгууллагууд цуглуулгын мэдээллийн санд хандах боломжийг олгодог, тухайлбал, Францын Соёлын яамнаас удирддаг Жоконде мэдээллийн сан, Францын мянга гаруй музейд хадгалагдаж буй урлагийн чухал бүтээлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.

Хэд хэдэн байгууллага музейгээс олдохгүй байж болох өргөн тархсан эд зүйлсийн дүрсийг цуглуулдаг. Энэ салбарын анхдагчдын нэг бол Австралийн үндэсний их сургуулиас урлагийн түүхийн багш, оюутнуудад зориулан гаргасан, сонгодог урлаг, архитектурын олон мянган зургийн цуглуулга ArtServe юм. Энэ утгаараа виртуал музей нь оюутнуудад маш олон ашиг тусыг өгдөг, тэр дундаа нарийвчилсан судалгаанд зориулж материалыг сонгоход төдийгүй, анхны материалд эцсийн байдлаар хандах шаардлагатай байж болно.

Виртуал музей нь энэ нэр томъёоны бүрэн утгаараа интернетийн хялбар нэвтрэх, сул бүтэц, гипер холбоос хийх чадвар, интерактив, мультимедиа чадавхийг бүрэн ашигладаг цуглуулгуудаас бүрддэг. 1993 онд анхны график вэб хөтөч болох Мозайкийг сурталчлахын тулд зарим цахим цуглуулгуудыг ашиглаж байсан. Эхнийх нь ЭКСПО бөгөөд 1993 онд Ватиканы номын сангаас олдворуудын онлайн гарын авлагыг дэлгэн үзүүлж байсан юм. Вашингтон дахь АНУ-ын Конгрессын номын санд болсон ЭКСПО-г хожим Конгрессын номын сангийн сүлжээнээс гадуурх серверүүд дээр байрлуулж, хэд хэдэн байгууллага хандивласан археологи, архитектур, түүх, палеонтологийн үзмэр зэрэг хэд хэдэн “павильон” болгон өргөжүүлэв. . Өөр нэг анхдагч нь 1994 онд Парисын ойролцоох Политехникийн сургуульд компьютер судлаачийн эхлүүлсэн дундад зууны үеэс өнөөг хүртэлх барууны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн болох WebMuseum байв. WebMuseum нь олон тооны оролцогчдын ирүүлсэн уран зураг, арын текст, хөгжмийн сонгон шалгаруулалтын хуулбарыг багтаасан болно.

Posted in news | Comments Off on Виртуал музей

Улаанбаатар хотын музейд эд өлгийн зүйлс худалдан авна

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотын музейд эд өлгийн зүйлс худалдан авна

Урлагийн музей

Урлагийн музей (зарим газар урлагийн галерей гэж нэрлэдэг) нь үзэгчдэд заавал тайлбарлагчаар дамжуулахгүйгээр үзмэртэй шууд танилцах боломжийг олгодог онцлогтой. Тиймээс цуглуулгад зориулсан зүйлсийг хүлээн авахдаа гоо зүйн үнэ цэнийг голчлон анхаарч үздэг. Уламжлал ёсоор эдгээр цуглуулгууд нь уран зураг, уран баримал, гоёл чимэглэлийн урлагаас бүрддэг. Хэд хэдэн урлагийн музейг 19-р зуунаас эхлэн үйлдвэрлэлийн урлагийг, ялангуяа үйлдвэрлэлийн дизайныг дэмжих зорилгоор байгуулсан. 

Урлагийн бүтээлийг үзүүлж, тайлбарлах тайлбарлагч нар тодорхой асуудлуудтай тулгардаг. Урлагийн бүтээлүүд нь үзэгчдийн мэлмийг баясгахын тулд үзэсгэлэнд тавигддаг бөгөөд бусад салбарууд үзүүлэнгийн дидактик аргыг хэрэглэх хандлагатай байдаг бол урлагийн тайлбарлагч нь тухайн бүтээлийг ямар ч саадгүй танилцуулахад онцгой анхаардаг. Зохистой гэрэлтүүлэг, дэвсгэрийн тусламжтайгаар түүний хэлбэр, өнгийг тодруулснаар бүтээлийн уур амьсгалыг сайжруулдаг. 

Нэгэн цагт байгалийн гэрлийн үзүүлэх нөлөөг багасгах, түүний хортой элементүүдээс гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд уран зурагт хиймэл гэрлийг илүүд үздэг байсан ч заримдаа шаардлагагүй театрчилсан үзүүлбэр үзүүлэх эсвэл зочдод бүтээлийг үнэлж, таашаал авахад нь саад учруулж болзошгүй хиймэл гэрлийг бий болгодог. Одоо байгалийн шууд бус гэрлийг эсвэл жишээлбэл, Лондон дахь Тейт Британ дахь өдрийн гэрэл болон өдрийн гэрлийг орлуулсан тохируулгатай гэрлийг илүү их ашигладаг. Зарим урлагийн музей уран бүтээлээ илүү олон удаа дэлгэн үзүүлэхийн тулд зургаа шаталсан байдлаар өлгөдөг байсан хуучин заншилаа эргэн сэргээжээ.

Зарим сүмүүд музей хэлбэрээр олон нийтэд нээлттэй байдаг. Зарим урлагийн музейнүүд тайлбарыг хөнгөвчлөх эсвэл сайжруулахын тулд хөгжим, кино, видео, театр зэрэг бусад дүрслэх урлагийг нэвтрүүлсэн байдаг. Оршин суугаа уран бүтээлчийн хөтөлбөрүүд нь урлаг, урлагийн үнэлэмжийг дэмжихэд тусалдаг.

Урлагийн үзмэрт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол тэдгээрийг үргэлжлүүлэн хадгалах явдал юм. Тэдгээрийг бүтээхэд ашигласан зарим материал нь мэдрэмтгий байдаг тул тэдгээрийн өртөж буй агаарын хэм, чийгшил, гэрэлтүүлгийг нарийн хязгаарт хянах шаардлагатай. Үүнээс гадна өндөр үнэ цэнэтэй зүйлсийн хувьд аюулгүй байдлын нарийн арга хэмжээ авах шаардлагатай байдаг.

Ихэнх тохиолдолд орчин үеийн урлагийг тусдаа байгууллагад үзүүлдэг. Ийм музейн үүрэг бол хөгжлийн явцад олон нийтэд урлагийг танилцуулах явдал бөгөөд тэдгээрийн үзмэрүүдэд нэлээд эксперименталь бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ялангуяа Парис дахь Pompidou Centre, Амстердам дахь the Stedelijk Museum, Стокгольм, Нью-Йорк хотын орчин үеийн урлагийн музейд уламжлалт бус урлагийн хэлбэрүүдийг толилуулдаг. Орчин үеийн урлагийн эксперименталь шинж чанар, худалдан авалтын зардал өндөр байдаг тул түр үзэсгэлэн нь ихэвчлэн ийм музейд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зарим тохиолдолд тэдний үндсэн үйл ажиллагаа болдог. Вашингтон дахь Hirshhorn Museum and Sculpture Garden, Японы Хаконе Open-Air Museum, Иерусалим дахь the Billy Rose Art Garden зэрэг нь баримлыг ихэвчлэн гадаа дэлгэдэг.

Posted in news | Comments Off on Урлагийн музей

Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа

Зүүн Азийн есөн орны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав.

Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг.

Энэ талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх “Спортын наадмыг зохион байгуулж буй эзэн орон өөрийн бүс нутагт ховордож буй амьтдыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, үлгэр туульсын дүрийг сэргээх зорилгоор бэлгэдэл дүрээ тодорхойлдог. Тийм учраас бид хангарди, галбингаа шувууг бэлгэдэл дүрээрээ сонгосон. Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу юм. Тус наадам нь жендерийн  тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зорилготой учраас “Эмэгтэй дүртэй байя” гэх саналыг уран бүтээлчид гаргасан. Ийнхүү үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг Галбингаа гэх домгийн галт шувууг нэг дүрээрээ сонгосон” хэмээн тайлбарласан юм.

Бэлгэдэл дүр болох хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг “Инга” гэж нэрийджээ. Нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцсон байна.  “Инга” гэх нэрийг галбингаа гэх нэрийн хэсгээс авчээ.

Наадмын логог монгол гэрийн тоононы дүрсээр хийсэн бөгөөд “Улаанбаатарын дээвэр дор нэгдэцгээе” гэх агуулгатай аж. Түүнчлэн газар зүйн байршлаар харахад Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаас Монгол Улс өрх, тооно хэсэгт нь оршиж байсан тул ийнхүү логогоо тодорхойлжээ.

Наадмын бэлгэдэл дүрүүдийг зураач Э.Түвшинтөр зурж, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн байна. Бэлгэдэл дүрийг танилцуулах үеэр Жүдо бөхийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ нар хүүхэд, залууст амжилтын түүхээ хуваалцан, ярилцсан юм.

Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ хүүхэд, залууст хандан “Одоо үед хамгийн чухал авьяас бол тууштай хөдөлмөр болчихсон. Ямар ч авьяастай хүмүүсийг тууштай байдлаар ялах боломжтой. Олимп бол дэлхийн улс үндэстнүүдийг нэгтгэж, эв нэгдлийн бэлгэдэл болдог хамгийн гоё наадам. Харин Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Уг наадмаар дамжуулан дэлхийд өөрсдийгөө сурталчлан, хамтдаа хөгжих  боломжтой гэж харж байна. Спорт бидэнд ялж, ялагдаж сурахаас эхлээд сэтгэл зүй, бие физиологийн эрүүл мэндийг өгдөг. Бүгд зорьсон зүйлдээ тууштай байгаарай” хэмээн захисан юм.

Арга хэмжээний үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, спортын төрлүүдээр хичээллэх эрхийн бичгээр шагнасан бөгөөд наадмын үеэр хэрэгжүүлэх “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг мөн танилцууллаа.

Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ. Спорт, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтой уг наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа