“УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн

“УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Монгол улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан хотын амьдрал, бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг гэрэл зургаар харьцуулан харуулсан “Улаанбаатарын өчигдөр ба өнөөдөр” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг Та бүхэнд толилуулж байна. Үзэсгэлэнд 41 гэрэл зураг тавигдсан ба цаашид хотын амьдрал, хэв маяг, соёлыг харуулсан цахим үзэсгэлэнгүүдийг хүргэж байх болно.

Улаанбаатар хотын музейн захиргаа.

2015.10.26

Posted in uzesgelen | Comments Off on “УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн

Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгалын тооллогыг 2015 оны 6-р сарын 20-ноос 9-р сарын 20-ны хооронд зохион байгуулна

toollogo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Үзлэг тооллогын ажилд шаардагдах 3 сая 870 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг, тооллого хийх багийн унаа, хоолны зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт, Үзлэг тооллогын ажлыг чанартай зохион байгуулж дүнг 2015 оны 09 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл Урлагийн газар

 

Posted in news | 421 Comments

“Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн

Нийслэл хүрээ уран зураг

Улаанбаатар хотын музейн сан хөмрөг дэх нийтийн хүртээл болж байгаагүй үзмэр болон Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач П.Энхтөрийн хамтарсан уран бүтээлийн “Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудтай хамтран зохион байгуулав.

Уг үзэсгэлэнг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудад цэргийн ач холбогдлоор нь тайлбарлан таниулах зорилгоор оролцуулсан юм. Үүнд: Монголын өөртөө засах засаглал бүхий Автономит төрийн байдал, 1920 оны эцэс, 1921 оны эхээр Оросын цагаан цэргийн удирдагч Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирсэн, 1921 оны 7 дугаар сард болсон Ардын хувьсгалын түүхэн үйл явдлуудыг харуулсан олон сонирхолтой зургууд тавигдсан үзэсгэлэн байв.

Үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.

niislel khuree uran zurag 01 niislel khuree uran zurag 02 niislel khuree uran zurag 03

Posted in news | 2,472 Comments

Улаанбаатар хоттой танилцах аяллыг зохион байгуулав

Улаанбаатар хотын түүхэн дурсгал, хотын соёлыг залууст таниулах зорилгоор “Улаанбаатар хоттой танилцах аялал”-ыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуультай хамтран зохион байгуулав. Аялалд тус сургуулийн Бага ангийн багшийн 4 дүгээр ангийн 70 оюутан хамрагдаж, Гандангаас Амгалангийн Дарь-Эхийн сүм, Зайсан толгойгоос Дамбадаржаа хийд хүртэлх хотын түүх, архитектурын дурсгалуудтай танилцаж, мөн Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж ирсэн, хотын иргэн гэсэн ойлголт монголд хэзээнээс бий болсон, яагаад өнөөдөр Улаанбаатар хот шиг байж чадахгүй байгаа, хотын соёл яагаад төлөвшихгүй байгаа гэх зэрэг хот байгуулалт, хотжилт, хотын соёлын тухай асуудлуудтай танилцсан аялал байв.

Улаанбаатар хоттой танилцах аялал Hotiin aylal (2) Hotiin aylal (3) Hotiin aylal (4) Hotiin aylal (5) Hotiin aylal (6) Hotiin aylal (7) Hotiin aylal (8) Hotiin aylal (9) Hotiin aylal (10) Hotiin aylal (11) Hotiin aylal (12)

Posted in news | Comments Off on Улаанбаатар хоттой танилцах аяллыг зохион байгуулав

“Seoul friendship fair 2015” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Тус арга хэмжээний үеэр бизнесийн уулзалтууд болон эх орноо сурталчлах урлагийн тоглолт, соёлын яармаг, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдав. Сөүл хотын захиргааны байранд гарсан “Өнөөдрийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг тус музей болон Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулалчлалын газраас хариуцан гаргав.

“Seoul friend’s ship” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав inSeoul (6) inSeoul (7) inSeoul (1) inSeoul (2) inSeoul (4) inSeoul (3)

Posted in news | Comments Off on “Seoul friendship fair 2015” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав

Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

webExhibition(эх сурвалж: NEWS.MN)

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм

http://art.news.mn/content/210799.shtml

Posted in news | 487 Comments

Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

webExhibition(эх сурвалж: NEWS.MN)

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм

http://art.news.mn/content/210799.shtml

Posted in news | 485 Comments

Албан хэрэг хөтлөх стандарт

ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТЫН  ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

 

(дээрх линкээр орж PDF-ээр харна уу.)

Posted in news | 507 Comments

Чингэлтэй дүүрэг – Хамтын ажиллагааны гэрээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой хотын түүх, соёлыг сурталчлах, хадгалж хамгаалах чиглэлээр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулав.
2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргатай “Найрсаг Улаанбаатар”, “Хотын иргэн-хотын соёл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, нийслэл хотын түүх, соёлыг хүүхэд, залууст танин мэдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

news12

news11

Posted in news | 10 Comments

Гэрэл зургийн цомог

“Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх номын нээлт болов.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх номыг бүтээв. Тус номд 1778 оноос өнөөг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бий болсон онцлох үйл явдал, газар, соёл урлаг, үйлчилгээний байгууллага багтсанаас гадна хотын хөгжлийн явцад тухайн нутаг дэвсгэрт өрнөсөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, барилгажилтыг харьцуулан харуулахыг зорьсон. Тус номд Чингэлтэй дүүргийн холбогдолтой 420 орчим гэрэл зураг орсон бөгөөд нийслэлийн бусад дүүргүүдээс түүхээ гэрэл зургаар баяжуулан олон нийтийн хүртээл болгож буй анхдагч бүтээл болов.

Cover

news21 news22

Posted in news | 1,714 Comments

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулсан ажлын тухай илтгэх хуудас

2014 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр, Улаанбаатар хот

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойдзориулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 75 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/520 дугаар захирамжаар батлагдсан ойн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын музейгээс түүх, соёлоо хадгалж хамгаалах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

Нэг. Хүн чулууны хонхороос цор ганц үлдсэн хүн чулуун хөшөөг музейдээ залав.

Хоёр. Улаанбаатар хотын түүхийн гэрч болсон уугуул, суугуул иргэдийн уулзалт зохион байгуулав.

Гурав. Д.Манибадарын “Нийслэл хүрээ” хэмээх хотын түүхийн үнэт өв болсон үзмэрийн хуулбарыг хийж, хадгалж, хамгаалах ажлыг хийв.

Дөрөв. “Улаанбаатар хот гэрэл зурагт” явуулын зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.

Тав.Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Зургаа. “Санкт-Петербургээс Улаанбаатарт буюу нэрт монголч эрдэмтэн П.К.Козловын гэр музейгээс авчирсан гэрэл зургууд” (1896-1936 он) сэдэвт үзэсгэлэн зохион байгуулав.

Илтгэх хуудас бичсэн:

Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр

Posted in news | Comments Off on Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулсан ажлын тухай илтгэх хуудас

Цахим үзмэр

Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт буй үзмэрүүдийг цахим сүлжээнд таниулан сурталчилах зорилгоор сайтад [Үзмэр] цэсийг нэмж эхний үзмэрүүдээ орууллаа.

Posted in uzmer | Leave a comment

Улаанбаатар хотод 2015 онд зохиогдох аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний хуанли

Нийслэлийн аялал жуулчлалын газраас  Улаанбаатар хотод 2015 онд зохиогдох аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний хуанлиг гаргасан байна.

Улаанбаатар хотод 2015 онд зохиогдох аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний хуанли

2 сар Нүүдэлчдийн өвлийн наадам
21 Нийслэлийн цасны баяр өдөрлөг
24 “Монгол их цам-108” шашин, соёлын арга хэмжээ
“Сар шинийн гоёл” эртний эдлэлийн үзэсгэлэн яармаг
4 сар 5-6 “Horeca” зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний байгууллагуудын хангамжийн үзэсгэлэн
“Найрсаг Улаанбаатар” зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн
Хошин урлагийн фестиваль
5 сар “Биеийн тамир, спортыг дэмжих бүх нийтийн өдөр” арга хэмжээ
“Best of Dance” бүжгийн урлагийн цэнгүүн
“Венийн вальс” үдэшлэг
“Гэгээн муза” драмын урлагийн шилдгийг шалгаруулах наадам
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг
6 сар 1 Хүүхдийн баяр
“Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаан”
Дотоодын аялал жуулчлалын “Ulaanbaatour” үзэсгэлэн
7 сар “Silence white” дижи урлагийн шоу үдэшлэг
10 Хүй долоон худагт тоглогдох “Учиртай гурван толгой” дуурь
12 “Монгол туургатны бүжиг” их наадам
13 “Дээлтэй Монгол наадам” үндэсний соёлын арга хэмжээ
“Best of folk art” үндэсний урлагийн тоглолт
20 “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн
“Best of Classics”сонгодог урлагийн үдшийн цэнгүүн
“Play time – 2015”амьд хөгжмийн наадам
8 сар Айраг фестивал
8-9 “Taste of Ulaanbaatar”олон орны хоолны өдөрлөг
16-17 “Best of food”Улаанбаатарын хоолны нэгдсэн фестиваль
“UB Cup”хөлбөмбөгийн цомын тэмцээн
9 сар 27 “Сэтгэл татам Улаанбаатар” жуулчдын гэрэл зургийн үзэсгэлэн
“Best of Book”номын баяр
“Улаанбаатар – Уран зураг” наадам
“Улаанбаатар” дугуйн марафон
10 сар “Инээмсэглэлтэй Улаанбаатар” гэрэл зургийн уралдаан
“Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам
“Street art festival”
“X Games Mongolia” эксрим спортын уралдаан
“Улаанбаатар” олон улсын кино наадам
“Спортлог Улаанбаатар” өдөрлөг
“Дөрвөн хайрхан” спорт явган аялал
Хүүхдийн найрал дууны уралдаант наадам
29 “UB Art Fair” дүрслэх урлагийн үзэсгэлэн яармаг
11 сар “Улаанбаатар – Мөсөн хот” фестиваль
“Авьяаслаг хүүхдүүд” урлагийн их наадам
12 сар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг
15 Сүлд модны гэрэл асаах ёслол
31 “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн

 

2015 онд зохиогдох шашин, соёлын арга хэмжээ

 

Хавар Эхэн сарын шинийн 1-15“Чойнпрүп жон-а” их ерөөл
Эхэн сарын шинийн 14Давхар дүйчэн буюу Өндөр гэгээний дүйчэн өдөр
Сүүл сарХаврын их Дүйнхор дүлцэн залах ёслол Майдар эргэх ёслол
Зун Эхэн сарын шинийн 15Бурхан багшийн их дүйчэн өдөр
Сүүл сарын шинийн 4Номын хүрдэн эргүүлсэн өдөр
Сүүл сарын шинийн 15Хайлан хурах
Намар Сүүл сарын 22Тэнгэрийн орноос буусан их өдөр(Бурхан багш эхийн ачийг хариулаад Замбутивд буусан өдөр)
Өвөл Эхэн сарын 25Зулын хорин тавны билэгт сайн өдөр
Нийтийн он тооллын 1-р сарын1Энх тайвны мандал
Сүүл сарын 29Сор залах ёслол
Сүүл сарын 30Цэдэр Лхам эргэх өдөр

Аялал жуучлалын мэдээлэл, сурталчилгааны төв

Лавлах утас: 7010-8687

Цахим хуудас: tourism.ub.gov.mn

 

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотод 2015 онд зохиогдох аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний хуанли

УБ хотын уугуул, суугуул иргэдийн уулзалт боллоо

banner OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын уугуул, суугуул иргэдийн уулзалт”-ыг 2014 оны 10 дугаар сарын 17-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгууллаа. Тус уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын уугуул, суугуул иргэдийн дурсамжийг авч, “Нийслэлийн дурсамжийн сан”-г баяжуулахад оршино. Тус уулзалтад түүхч, академич Ш.Бира, газарзүйч, профессор О.Сүхбаатар, Улаанбаатар хотын судлаач зураач Г.Дунбүрээ, архитектор Т.Даажав, Я.Шархүү, Ардын жүжигчин Г.Хайдав, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалууд номын зохиогч Ч.Дүрзээ, аялал жуулчлалын багш, Улаанбаатар хотын тойрон аялал номын зохиогч А.Цэрэнчулуун, АДХ, НИТХ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, хурандаа Ж.Дүүрэнжаргал, нийслэлийн засаг даргын тамгын газрын ахмадын холбооны дарга Л.Ойдовсамбуу хотын унаган иргэн Б.Ганбат гэсэн 12 уугуул, суугуул иргэн оролцлоо.

Posted in news | Comments Off on УБ хотын уугуул, суугуул иргэдийн уулзалт боллоо

Дилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэн

Дилав хутагт Б.Жамсранжавын лагшин мэндэлж, мэлмий гийсэн 131 жилийн ойн өдөр (2014.10.08)

Монголын 12 хутагтын нэг Дилав Хутагт Жамсранжав нь монгол хүн бүрийн бахархал болсон хүн юм. Гэвч ороо бусгаа цагийн аясаар “ЭХ ОРОНЧ “-ийн маань алдар нэр, гавъяа зүтгэл улам бүдгэрсээр байна. Тиймээс жил бүрийн 10-р сарын 8-нд Дилав Хутагт Жамсранжавын үйл хэргийг олон нийтэд таниулах, буяны ном хурах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ жил “Мамба дацан” хийдэд буяны ном хуруулж, “Улаанбаатар хотын музей”-д Дилав Хутагт Жамсранжавын амьдрал, үйл хэрэгтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын музейд Дилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэн

Хугацаа: 2014.10.08-2014.10.14

Зохион байгуулагч байгууллага:

  • “АРИГҮМедиа” ХХК
  • “Дилав Хутагт Жамсранжав нийгэмлэг” ТББ
  • “Улаанбаатар хотын музей”

 

Дилав хутагт Жамсранжавын цадиг оршвой

Дилав хутагт Б.Жамсранжав

Ар халхын 84 шидтэний нэг хэмээн алдаршсан Дилав хутагтын хувилгаан Б.Жамсранжав XV жарны хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу аргын тооллын 1883 оны 10-р сарын 08-нд тэр үеийн Халхын Засагт хан аймгийн Хотгойдын Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон нуур багийн нутаг Ойгон нуурын ар бие Баян айраг уулын энгэр Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэмчиг бурханы бүрэлбаа, Дилав хутагтын хувилсан дүр мөн хэмээн тодорч одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Норванчин хийдэд шавилан суусан байна. 5 настайдаа банди, 7 настайдаа равжун, 21 насандаа гэцэл, 25 насандаа цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртжээ. Тэрээр Ховдын хязгаарын Шар сүмийг тэргүүлж байв. 1923 оноос Улиастайн сайдаар ажиллаж байгаад 1932 оноос Дотоодыг хамгаалах газрын даалгавараар Хятад руу тагнуулын ажлаар гарч улмаар Чан Кай Ши-гийн дэргэд ажиллах болжээ. Тэрээр “Дэслэгч Жамсран” нэрээр тагнуулын мэдээ явуулж байсан нь өдгөө тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Гэвч зүдэг хар цагийн эрхээр тэрээр буруутгагдаж, хувьсгалын эсэргүү нэр зүүн хэлмэгдсэн байна. Дилав хутагт Б.Жамсранжав Хятадын ерөнхийлөгч Чай Кай Ши-гийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатай. Хилс хэрэгт буруутгагдсан тэрээр нутагтаа эргэн ирэхийг оролдсон ч тухай бүр бүтэлгүйтэж байсан учир өөрийн найз, АНУ-ын монголч эрдэмтэн О.Латтиморын санаачлагаар АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерсид амьдрах болсон байна. Нью Жерсид амьдрах хугацаандаа тэрээр АНУ-д амьдарч буй Халимаг иргэдийг цуглуулан оюун санааны хувьд удирдан чиглүүлж, анхны буддын сумыг байгуулалцаж байв. 1961 онд Монгол улс НҮБ-д элсэхэд түүний оруулсан хувь нэмэр тун их юм. 1964 онд Монгол улс АНУ-д элчин сайдын яамаа нээхэд тэрээр бараг орой бүр тэнд ирж хашаан дотор тоглож буй монгол хүүхдүүдийг харан нулимс дуслуулж суусан гэдэг. Цагийн эрхээр буруугүй буруутан болж нутагтаа эргэн очих эрхгүй болж хэлмэгдсэн түүний зүрх монголын төлөө цохилсоор 1965 оны 04-р сарын 08-ны өдөр 82 насандаа жанч халсан байна. Түүний ээдрээтэй амьдралын түүх эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.

Холбоо барих: 976-88117805, 976-99851211,95864824 Цахим хаяг:burmaa@arigumedia.mn

Posted in news | Comments Off on Дилав хутагт Б.Жамсранжавын үзэсгэлэн

Тамхины эсрэг …

Posted in news | Comments Off on Тамхины эсрэг …

“Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудас нээгдлээ.

Цахим ертөнцөөр учран золгож буй Та бүхэнд өнөөгийн Улаанбаатар хотыг Монгол улсын нийслэлээр тунхагласны 102 жилийн өдрийн мэнд хүргэе.

Олноо Өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын хоринд буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэхийг айлтгасан айлтгалыг Богд хаанд өргөн барихад Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээжээ. Ийнхүү өдгөөгөөс 102 жилийн тэртээ монгол төрийн гал голомт Их хүрээ нь VIII Богд Жавзундамба хутагтын зарлигаар Нийслэл хүрээ хэмээх нэрийг авч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Нийслэлээр тунхаглагдсан түүхтэй.

Чухам энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын түүхийг сонирхогч Та бүхэнд зориулан “Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудсыг Улаанбаатар хотын музейгээс санаачлан нээж байна.

Энэхүү хуудсаар дамжуулан Улаанбаатар хотын түүхийн мэдлэг, мэдээллийг авах төдийгүй хотын эрт, эдүгээгийн аж байдал, ахуй амьдралыг илэрхийлэх эд өлгийн дурсгалыг олж илрүүлэхэд та бүхэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

https://www.facebook.com/HelloUlaanbaatar

 

Posted in news | Comments Off on “Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудас нээгдлээ.

Бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

Улаанбаатар хотын музейн ажилчид, албан хаагчид 2014.01.18-ны Бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийж, ойр орчныхоо талбай, явган хүний замыг цэвэрлэлээ.

Posted in news | Comments Off on Бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

“Хүмүүс” үзэсгэлэн болон аппаратны үзэсгэлэн

Ц.Батзориг агсны ” ХҮМҮҮС ” гэрэл зургийн,

Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын

үзэсгэлэн 2014 оны 1-р сарын14ны 12 цагаас Улаанбаатар хотын музейд нээгдлээ.

 

Цэгмидийн БАТЗОРИГ (1966-2001) 1986-1992 онд ЗХУ-ын Ленинград хотноо улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид фото сурвалжлагчийн мэргэжил эзэмшжээ. 1992-1996 онд МОНЦАМЭ агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байгаад , 1996 оноос  гэрэл зургийн мэдээлэл, сурталчилгааны “ГАММА” агентлагийг хэсэг нөхдийн хамт байгуулсан.

Ц.Батзориг 2001 оны 1 дүгээр сарын 14-нд баруун аймгуудад болсон байгалийн гамшиг, цас зудны тухай гэрэл зургийн сурвалжлага хийхээр албан үүргээ гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.

Тэрээр уран бүтээлийн бие даасан “Хүмүүс” үзэсгэлэнг 1998 онд Улаанбаатар хотод гаргасан. Энд толилуулж буй зургууд энэ үзэсгэлэнгийн ажлын зургууд юм.

Ажлын гэдэг нь үзэсгэлэнд тавигдах зургийг урьдчилан буулгаж сонголт хийдэг, зургаа  хэрхэн томруулах  төлөвлөгөө хийдэг зургууд юм.

Мэргэжлийн гэрэл зурагчдыг дэмжих, гэрэл зураг сонирхогчдыг олшруулах зорилгоор  2001-2011 онуудад  Ц.Батзоригийн нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаан, үзэсгэлэнг зохион байгуулж байсан билээ.

Өнөөдөр Монголд гэрэл зураг сонирхдог, цаашид ажил мэргэжлээ болгох, улам ихийг сурч мэдэх хүсэл мөрөөдөлтэй олон зуун  залуус бий болсон байна.

Тэдэнд зориулан Монголчуудын тухай, монгол хүмүүний амьдралын дүр төрхийг гэрэл зургийн урлаг, гэрэл зургийн хэлээр харуулах Ц.Батзоригийн дөчин таван    бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

Түүний сэтгэл зүрх нь юунд шаналж, дуран нь хаашаа чиглэж, юуны тухай өгүүлж байсныг харуулах эдгээр зургуудыг үзсэн хэн боловч Батзоригийн тухай, уран бүтээлийнх нь тухай, гэрэл зургийн урлагийн тухай шинэ бодол тээн үлдэнэ гэдэгт найдна.

 

Гэрэл зураг үүсээд 170 гаруй жил болж байна. Энэ цаг үеэс л фото аппаратны цуглуулга эхэлсэн буй за.

Харин монголчууд гэрэл зурагтай учраад 130 гаруй жил болжээ. Монголын тухай анхны гэрэл зургуудыг оросын судлаач Адрианов хэмээх хүн 1877 оны орчим авч мөнөөх зургуудаараа эзэн хааныхаа шинжлэх ухааны академийн шагнал мөнгөн медаль хүртэж байжээ. Харин энэ зургуудыг тэр үед ямар аппаратаар хэрхэн  яаж авсан бол гэх мэт олон асуулт урган гарах нь зайлшгүй юм. Аливаа цуглуулга өөрөө олон мянган асуулт, тайлагдаагүй нууц түүх агуулж байдаг.

Түүхэн агшинг ганц товчоор баримт түүх болгон үлдээх фото аппарат нь  тухайн он цагийнхаа техник технологийн хөгжил дэвшил, дизайны цогц шийдэл ул мөр болж үлддэг билээ. Фото аппарат үйлдвэрлэсэн орныхоо эдийн засгийн хөгжил дэвшлийг илэрхийлэхээр барахгүй, цаг хугацаа, орон зайны хаалтыг үгүй болгодог ид шидтэй хайрцаг бөлгөө.

Дэлхийн хорь гаруй орны 500 гаруй компани фирм фото аппарат үйлдвэрлэх буянтай ажлыг эрхэлж байжээ. Дэлхийн 2-р дайны өмнө герман, америкууд фото аппаратын зах зээлд тэргүүлж байсан беол дайны дараагаас япончууд хүч түрэх болсон байна. Цуглуулагчид фото аппаратыг хэрэглээ болон төрөл зүйл, үйлдвэрлэсэн орон зэргээр нь ангилан цуглуулах болжээ.

Улаанбаатар хотын музейд Д.Баяржаргалын цуглуулсан 1893-1993 оны хооронд бүтээгдсэн 50 орчим гэрэл зургийн аппаратыг дээжлэн сонгож тавьжээ.  Д.Баяржаргал бол эцгийнхээ цуглуулгыг үргэлжлүүлж буй хоёр дахь үеийн цуглуулагч юм. Түүний эцэг СССР буюу хуучин ЗХУ-ын үед гарсан бараг бүх аппаратыг цуглуулсан бол хүү нь энэ цаг үеийг урагшлуулж, хамрах хүрээг өргөтгөсөн юм. Үүний нэг жишээ болгон 1890-ээд оны сүүлээс эхлэн АНУ-д  үйлдвэрлэсэн КОДАК аппаратын хөгжил дэвшлийг эндээс харж болно.

Posted in news | Comments Off on “Хүмүүс” үзэсгэлэн болон аппаратны үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей 2013 онд

Байгууллагын нээлттэй байдлыг хангах,  иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн

2013 онд музейгээс иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН:

2013 онд музейгээс цагийн үеийн холбогдолтой дараах сэдэвчилсэн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, иргэдэд үйлчлэв. Үүнд:

  • Анхны ууган дунд сургууль “Нэгдүгээр сургууль”-тай хамтран “Бид нэг ангийнхан” сэдэвт үзэсгэлэн,
  • Шаазан цуглуулагч Элбэгзаяатай хамтран “Монгол шаазан” үзэсгэлэн,
  • БОНХЯ, Цөлжилттэйтэмцэхүндэснийхороотой хамтран “Бидний ирээдүй ширгэх ёсгүй” сэдэвт үзэсгэлэн,
  • Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, ШУА-ийн Палеонтологийн төв, “АРИГҮМедиа” ХХК, “Айсуй элч” ТББ, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ, Соёл урлаг хөгжүүлэх сантай хамтран “Индиана Жонс Рой Чапмэн Эндрьюс Монголд: Түүх үргэлжилсээр…” сэдэвт үзэсгэлэн,
  • “Mongolians metalheads”үзэсгэлэн,
  • Улаанбаатар хотын 374 жилийн ойд зориулж “Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар” сэдэвт үзэсгэлэн,
  • “Цагаан морин жил-Ардчилсан хувьсгал” гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Намхайцэрэн агсаны мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Нийслэл хүрээ, Улаанбаатар” сэдэвт судалбар зургийн үзэсгэлэн гэсэн нийт 7 үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдийн хүртээл болгов.

 

ХОТЫН АЯЛАЛ:

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүхэн дурсгалын үүсэл гарвал, хотын хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон бүтэц, зохион байгуулалтын түүхийг түүхэн газарзүйн үүднээс харьцуулан тайлбарлан хүргэх, иргэд нэн ялангуяа хүүхэд, залууст хотоороо бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё”, МУБИС-ийн Гадаад харилцааны сургуультай хамтран “Нийслэлийн түүх-бидний бахархал” сэдэвт аялал, Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ЕБС-ийн сурагчдыг Улаанбаатар хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулж, нийт 3 аялалд 102 хүн хамрагдав.

 

СУРГАЛТ ЛЕКЦ:

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдөрт зориулж иргэд, хүүхэд, залуусын хотын түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хотоороо бахархах, хайрлах сэтгэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн түүх” сэдэвт сургалт, лекцийг Ус сувгийн удирдах газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Эко дээд сургууль, Нийгмийн хэв журам хамгаалах газар гэсэн 4 байгууллагад зохион байгуулж, нийт 350 хүн хамрагдлаа.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ:

Тус хугацаанд Нийслэлийн түүх, музейн үзмэр, үзэсгэлэн, үйл ажиллагааг MҮОНТ, TV-1, Ийгл, UBS, MN25, Монгол, Шинэ дэлхий, TV5, Star, Эх орон, Oллоо, Айст монголиа, NBS, MNC, Дуулга студи, TV9, NTV, Эко, Ийгл, TV8, Сансар кабель, С1 гэсэн 23 телевизээр давхардсан тоогоор 30 удаа, Нийслэл таймс, Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Ардчилал, Нийгмийн толь, Гялбаа,  www.ulaanbaatar.mn, www.ubmuseum.mn, www.shuud.mn, www.mass.mnгэсэн 11 сонин, сэтгүүл, сайтаар давхардсан тоогоор 21 удаа, Монголын радио, Улаанбаатар радио, Шинэ монгол радио гэсэн 3 радиогоор давхардсан тоогоор 4 удаа нийт 55 удаагийн мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэлээ. Үүнээс Нийслэл таймс сонинтой хамтран Гэрэл зураг түүх өгүүлнэ булан, Шинэ монгол радиотой хамтран “Хотоороо аялъя” цуврал нэвтрүүлэг бэлтгэн хотын түүх, соёлыг иргэдэд сурталчилж байна.

Posted in news | Comments Off on Улаанбаатар хотын музей 2013 онд