Category Archives: news
“Сайн байна уу Улаанбаатар минь” фэйсбүүк хуудас нээгдлээ.
Цахим ертөнцөөр учран золгож буй Та бүхэнд өнөөгийн Улаанбаатар хотыг Монгол улсын нийслэлээр тунхагласны 102 жилийн өдрийн мэнд хүргэе. Олноо Өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын хоринд буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас … Continue reading
Бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ
Улаанбаатар хотын музейн ажилчид, албан хаагчид 2014.01.18-ны Бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийж, ойр орчныхоо талбай, явган хүний замыг цэвэрлэлээ.
“Хүмүүс” үзэсгэлэн болон аппаратны үзэсгэлэн
Ц.Батзориг агсны ” ХҮМҮҮС ” гэрэл зургийн, Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын үзэсгэлэн 2014 оны 1-р сарын14–ны 12 цагаас Улаанбаатар хотын музейд нээгдлээ. Цэгмидийн БАТЗОРИГ (1966-2001) 1986-1992 онд ЗХУ-ын Ленинград хотноо улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид фото сурвалжлагчийн мэргэжил … Continue reading
Улаанбаатар хотын музей 2013 онд
Байгууллагын нээлттэй байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн 2013 онд музейгээс иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
Сан хөмрөгийн тооллого
Музейн сан хөмрөгийн Улсын тооллогыг амжилттай зохион байгуулж дуусав. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 74 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 2012 оны А/506 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын музейн сан хөмрөгийн улсын тооллогын салбар комиссын … Continue reading
УЛААНБААТАР – Энх цагийн бүтээн байгуулалт
УЛААНБААТАР – Энх цагийн бүтээн байгуулалт гэрэл зургийн үзэсгэлэн (2013.10.24-11.15) Дэлхий II дайн дууссаны дараа Улаанбаатар хот энх цагийн бүтээн байгуулалтад шилжив. Хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсан дэлхийн дайн дууссан нь хотын хөдөлмөрчдөд төрөлх хотоо жинхэнэ ёсоор шинэчлэн … Continue reading
“Индиана Жонс” Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Эндрьюсийн цаг хугацааны аяллын түүх үргэлжилсээр… Бүүр гайхамшигтай нь бүтэн зууныг ардаа орхисон ч Монголтой, монголчуудтай холбоотой Эндрьюсийн дэлхийн адал явдалт түүх үргэлжилсээр Та бидний сөхөж буй энэ зургийн цомгоор тантай дахин мэндчилж байна. Байгаль судлаач натуралист, аялагч, зохиолч адал … Continue reading
“Автомашингүй өдөр” – 2013.03.31
“Автомашингүй өдөр”-ийг долоо хоногийн турш тэмдэглэнэ. 2013 оны 3-р сарын 31-ний өдөр уламжлалт “Автомашингүй өдөр”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад “Автомашингүй өдөр”-ийг угтаж “3орчих хөдөлгөөний 7 хоног” өдөрлөгийг “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар 2013-оны 3-р … Continue reading
Дилав хутагт Б.Жамсранжавын 129 насны ойн үзэсгэлэн
Дилав хутагт Б.Жамсранжавын лагшин мэндэлж, мэлмий гийсэн 129 насны ойн өдөрт зориулан дараахь арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 2012 оны 10-р сарын 08-ны өдөр 10 цагт: Мамба дацан хийдэд Дилав хутагт Б.Жамсранжавт зориулсан Цогчин хурал 11.30 цагт: Улаанбаатар хотын … Continue reading
Ч.Баяраа – Дурсамж 45 жил үзэсгэлэн
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 45 жилийн хүрээнд зохион байгуулж буй МҮОНТ-ийн ууган кино зураглаач Чойжилын Баяраагийн “Дурсамж 45” гэрэл зургийн үзэсгэлэн 2012.09.25-ны 11.00 цагт тус музей дээр нээлтээ хийх гэж байна.