УЛААНБААТАР-ДЭЛХИЙН ЗОЧДЫН ДУРАНД ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Хуваалцах

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Chandmani Travel l Гадаад аялал l Чандмань Трэвел компанитай хамтран Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, Монгол орны өвөрмөц байгаль, хотын өнгө төрх, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхийн гэрэл зурагчдын дуранд буулгах зорилготой “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын 23 дахь удаагийн уралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Монгол Улс, Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан байна.
Тус уралдаанд Бүгд Найрамдах Сингапур улс, Малайз улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс, Бүгд Найрамдах Филиппин улс, Бүгд Найрамдах Индонез улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Австралийн Хамтын Нөхөрлөлийн улсаас 140 гэрэл зурагчин, Монгол улсаас 10 гэрэл зурагчин оролцсон.
Эдгээр оролцогчдын шилдэг 88 зургаар Улаанбаатар-дэлхийн зочдын дуранд гэрэл зургийн үзэсгэлэнг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Хотын Музей хамтран 9 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд толилуулах юм.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зурагт Монголын бурхны шашин, Мянган морьтон, Нарантуул зах, Улаанбаатар хотын дүр төрх, Цонжинболдог, хөдөө ба байгаль, урлаг ба загвар, хүүхэд гэсэн сэдвүүд багтжээ.
Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Хуваалцах
This entry was posted in news. Bookmark the permalink.