Гол чөлөөнөөс Гандангийн чигт буюу одоогийн Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш Гандангийн зүгт. 1921 оны 2 дугаар сар. Гэрэл зургийг Данийн судлаач К.П.Альбертсен Нийслэл хүрээнд шашны ёслол, эргэл мөргөлд голчлон зориулагдсан их чөлөө, өргөн чөлөө, гол чөлөө зэрэг гудамж, талбайнууд цөөнгүй байснаас Зүүн хүрээний өмнөх энэхүү гол чөлөө нь хүрээний мөргөлийн замын гадна, Данжуурын хүрдүүдийн урд талд, дундуур нь Богдын залрах зам өнгөрдөгөөс өөр ямар ч зориулалтгүй, олон хороодын дундах гол чөлөө байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхон хогоо асгадаг гол газар байв. 1921 оноос тус гол чөлөөг Индэрийн талбай, дараа нь Сүхбаатарын чөлөө, 1946 онд Д.Сүхбаатарын хөшөө боссоноос хойш албан ёсоор Д.Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болсон.
Гол чөлөөнөөс Гандангийн чигт буюу одоогийн Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш Гандангийн зүгт. 1921 оны 2 дугаар сар. Гэрэл зургийг К.П.Альбертсен
Bookmark the permalink.