Төмөрчний гудамж. 1923 он,

Төмөрчний гудамж. 1923 он, Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн гэрэл зураг. ХХ зууны эхэнд Морины гудамж (одоогийн Баруун Сэлбэ голын гудамж)-аас баруун урагш, баруун Сэлбэ голыг дагасан захыг Төмрийн гудамж хэмээн нэрлэдэг байсан бөгөөд төмрийн дархчуудын хийсэн тулга, цоож, түлхүүр, гэр ахуйн хэрэгсэл зэргийг арилжаалдаг төмрийн төрөлжсөн зах байв.

Bookmark the permalink.