“1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн

ФРАНЦЫН СУДЛААЧ БҮИАН ДЕ ЛАКОСТИЙН ДУРАНД БУУСАН 1909-1911 оны МОНГОЛЧУУД гэрэл зургийн үзэсгэлэн

2016.11.16 – 2017-01.31 өдрүүдэд Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Үзэсгэлэнгийн тухай

Түүний үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Улаанбаатар дахь Аллианс Франсез буюу Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, Монголчуудад дэлгэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын Филармони, 976 арт галерей, Францын OTASIE байгууллага, Парис 7 их сургуулийн Анна Каиоззо болон Лиа Макадре нарын тусламж, дэмжлэгтэйгээр 2016 оны 7 дугаар сард Улсын филармоны байранд анх гаргасан юм.
Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл 2015 оны 12-р сард Төв Азийн өв соёлын хурал дээр танилцуулагджээ. Эдгээр зургууд нь Монголын өв соёлын судалгааны томоохон ажлын нэгэн хэсэг юм. (Анна Каиоззо нь энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Лиа Макадрегийн докторын ажлын сэдэв юм.)
Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн Монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч байгаа билээ. Гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулсан. Мөн энэхүү үзэсгэлэнд тавигдсан зарим гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газарт бид зочлон одоо байгаа байдлынх нь өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулсан байгаа. Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь тэс ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулсан болно. Хаалтан дотор тусгайлан оруулсан газруудын нэршил нь Франц дахь Монгол, Сибир судлалын төвийн тогтоосон нэршлүүд юм. Гэрэл зураг бүр тайлбар, байршилтай байгаа.

online_urilgaonline_poster

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *