Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж байгаа нь. 1912 он. Гэрэл зургийг Польшийн монголч эрдэмтэн В.Л.Котвич
Мэгжид Жанрайсэг буюу Билгийн мэлмийг нээгч бурхныг ҮIII Богд Жавзундамбын зарлигаар 1911 оны долоодугаар
сарын 20-ноос 1913 оны наймдугаар сарын 13-ны хооронд сүсэгтэн олны мөргөлийн мөнгөөр Долнуурт бүтээлгэн, Монголд угсарч, алтдан залсан ажээ.
Түүнийг тойруулан залсан түмэн Аюуш бурхадын нилээдийг орос худалдаачин Ф.Москвитанаар зуучлуулан Польшид захиалан хийлгэсэн гэдэг.
Дуганы доторх Жанрайсэг бурхныг 1938 онд буулган ЗХУ-д ачуулсан ажээ.
Ардчилсан хувьсгал ялж, шашин шүтлэгээ сэргээхдээ монголчууд хоёр дахь удаагаа Жанрайсэг бурхныг 1991 оны хоёрдугаар сарын 13-наас 1996 оны аравдугаар сарын 26-ны хооронд төрийн санхүүжилт болоод ард түмний хандиваар барьж босгосон юм. Мэгжид Жанрайсэг бурхан 26,5 м өндөр (80 тохой), 90 тн жинтэй, суурийн зай нь 87 шоо дөрвөлжин метр.
Мэгжид Жанрайсэгийн дуган баригдаж байгаа нь. 1912 он. Гэрэл зургийг Польшийн монголч эрдэмтэн В.Л.Котвич
Bookmark the permalink.