Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэр өргөмжилсөн тухай бичиг.
Өргөн илгээх бичиг
Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч
Өргөн илгээх бичиг
Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны бичиг
Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа өргөн илгээв.
Явуулах учир: Энэ өвлийн сүүл сарын хоринд (1912.02.07) манай Дотоод яамнаас хуудас хавчуулж айлтгасан нь:
Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир, Боолчууд мэхийн хянаваас Их Хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл Хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү өдрөө хүлээн авсан уг хавчуулсан хуудсанд улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй хэмээн явуулсугай. Үүний тул өргөн илгээв.
Олноо Өргөгдсөний тэргүүн оны сүүл сарын хорин хоёр (1912.02.09)