Улаанбаатар хотын түүхэн дурсгал, хотын соёлыг залууст таниулах зорилгоор “Улаанбаатар хоттой танилцах аялал”-ыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуультай хамтран зохион байгуулав. Аялалд тус сургуулийн Бага ангийн багшийн 4 дүгээр ангийн 70 оюутан хамрагдаж, Гандангаас Амгалангийн Дарь-Эхийн сүм, Зайсан толгойгоос Дамбадаржаа хийд хүртэлх хотын түүх, архитектурын дурсгалуудтай танилцаж, мөн Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж ирсэн, хотын иргэн гэсэн ойлголт монголд хэзээнээс бий болсон, яагаад өнөөдөр Улаанбаатар хот шиг байж чадахгүй байгаа, хотын соёл яагаад төлөвшихгүй байгаа гэх зэрэг хот байгуулалт, хотжилт, хотын соёлын тухай асуудлуудтай танилцсан аялал байв.
- УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙД ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ШАТ ДАРААТАЙ ХИЙГДСЭЭР БАЙНА
- Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
- Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина
- Улаанбаатар хотын музей үзмэр, эд өлгийн зүйл худалдан авна.
- (no title)