Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Батдорж, холбогдох албаны хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажилалаа.
Энэ жил 70 жилийн ой нь тохиож буй Улсын Нийслэлийн музейн өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон тулгамдсан асуудлын талаар Музейн захирал П.Даваасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцлоо.
НСУГ-ын дарга Г.Батдорж хэлэхдээ: -Соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн байгууллагын хувьд Хотын түүх соёлын хосгүй нандин өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж сурталчилж байдаг соёл эрдэм шинжилгээний төв байгууллагаа бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж музейн хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.


