“Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг таван төрөлд хувааж төрөл бүрд дурсгалын мэдээллийг бүртгэх карт бэлтгэж байна. Үүнд:
- Археологийн дурсгал
- Дурсгалт газар
- Сүм хийд
- Дурсгалт барилга байшин
- Хөшөө дурсгал
гэсэн бүртгэлийн дагуу мэдээллээ цуглуулж байна. Мэдээллийг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний бичиг баримт, Монголын үндэсний төв архиваас бүрдүүлж байна.