Улаанбаатар хотын музейгээс Нийслэлийн хүүхэд залуучуудын тусгай цогцолбортой хамтран тус цогцолборын 6-13 насны хүүхдүүдэд 2023 оны 1-р сарын 11-13-ны өдөр музей үзүүлж, “Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал”, “Нийслэл хүрээ” сэдэвт боловсролын ажил явуулж, “Нийслэл хүрээ” хөлөгт тоглоом тоглов. Энэхүү боловсролын хөтөлбөрөөр дамжуулж тус цогцолборын 33 хүүхдэд Улаанбаатар хот дахь 207 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг “Их хүрээ (1706-1911)”, “Нийслэл хүрээ (1912-1924)”, “Социалист Улаанбаатар” (1924-1990) гэсэн хотын түүхийн гурван үе шатанд ангилан авч үзэж, энэхүү үеүүдэд хамаарах онцлох дурсгалуудыг танилцуулж, тоглоомын аргаар Нийслэл хүрээний түүхийг таниулах хичээлийг явууллаа.
- “ХАМТРАН АЖИЛЛАЯ – ХАРИЛЦАН ДЭМЖЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ.
- “Монгол бахархал-бүтээлч сар” аян Монгол орон даяар зохион байгуулагдаж байна.
- УЛААНБААТАР-ДЭЛХИЙН ЗОЧДЫН ДУРАНД ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
- УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
- Номын баяр-2026 үйл ажиллагааны хөтөлбөр
20 ДУРСГАЛ




