“Музейн тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриатай Олон Улсын Музейн өдрийн нээлт “Чингис Хаан”үндэсний музейд болж, нийслэл хот болон орон нутгаас ирсэн музейн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.
Улсад Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эл өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон мэргэжилтнүүд оролцлоо.