Худалдааны их зах. 1920-иод он.

Худалдааны их зах. 1920-иод он. Энэ гэрэл зургийг 1921 онд К.П.Альбертсений авсан газраас буюу нэг цэгээс хоёр өөр цаг хугацаанд хоёр өөр гэрэл зурагчин авсан нь сонирхолтой. Өнөөгийн Жуулчны гудамж нь XIX зууны үед үүссэн их хөлийн худалдааны газар байв. Энэ гудамж дундуур баруун Сэлбэ гол урсан өнгөрдөг байсан бөгөөд голын урд талд орших Махан дов (одоогийн Барилгачдын талбайн урд хэсэг)-оос баруун тийш Төмөрчний гүүр хүртэл, Махан довын хойдох голын ар талаас баруун тийш Гандангийн дэнжийн хүр хүртэлх урт гудамж байжээ. Худалдааны гудамжинд махны зах, төмрийн зах, монгол урчууд байснаас гадна хятад, оросын худалдааны олон пүүс, гуанз байсан аж. Энэхүү гудамжийг 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэх хүртэл “Худалдааны гудамж” хэмээн нэрлэдэг байжээ.

Bookmark the permalink.