Гандангийн дэнж, Тасганы овоо. 1913 оны 7 дугаар сар. Гэрэл зургийг Стефан Пассе Монголын анхны өнгөт зургийн нэг.
Гандангийн дэнж, Тасганы овоо
Чингэлтэй хайрхнаас урагш түрж гарсан урт хошууг XIX зууны дунд үеэс хойш “Тасганы овоо” хэмээн нэрлэх болжээ. Түүнээс өмнө хүрээнийхэн тус хошууг хэвтэж буй зааны дэвссэн хошуутай адил гэж шинжээд Зааны хошуу буюу Зөөлөн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Зүүн хүрээ аймгийн баруун талд 1838 онд Гандантэгчинлэн хийд байгуулагдсанаар шашны нэгэн шинэ хүрээ үүсч, улмаар Гандан, Зүүн хүрээний лам нар Зөөлөн хошууны орой дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болжээ. Тасганы овоо нь 1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол >өндөрлөг цэг байсан ажээ.