Богдыг хаан ширээнд залгамжлах ёслол ба Төрийн Шар ордон.
VIII Богд Жавзундамба хутагтыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хаан ширээнд залах ёслолын үеэр Батцагаан цогчин дуганы урд. 1911.12.29.
Хаан ширээнд залах энэхүү ёслол Богдын шар ордон дотор тусгайлан зассан Төрийн тугдам хэмээх өргөөнд болсон бөгөөд Шар ордон нь одоогийн дөрөвдүгээр дэлгүүрийн урд талын дөрвөн замын уулзвар орчимд байжээ.