Их хүрээний хурлын төв газар-Батцагаан цогчин дуган, XX зууны эхэн.
1706 онд Өндөр гэгээн Занабазарын загвараар томсгож жижгэсгэх зориулалттай, 108 баганатай Батцагаан цогчин дуганыг бүтээсэн гэж үздэг. Их хүрээ 20 гаруй удаа нүүдэллэсний эцэст 1778 онд Богдхан уулын
ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнжид ирж суурьшихад Батцагаан цогчин одоогийн Хүүхдийн
урлан бүтээх төвийн зүүн талд байрлаж байжээ. Энэхүү дуганыг 1937 онд буулгажээ.
Батцагаан цогчин дуган
Анхдугаар Жавзандамба хутагт Занабазар Өргөөгөө зөвхөн өөрийн аж төрөх газар төдийгүй Халх монгол дахь бурхны шашны төв Хүрээ болгон өргөтгөх ажлыг урьдахаасаа илүү далайцтай өрнүүлж, 1706 онд одоогийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэ толгой хэмээх газарт Батцагаан хэмээх цогчин дуганыг байгуулснаар жинхэнэ Их хүрээг үүсгэжээ. Богдын хүрээний лам нарын тоо олширсон тул Богд гэгээн Занабазар шинээр гэр хэлбэрийн том хэмжээний барилгын загварыг сэдэн олсон нь монголын уран барилгын дахин сэргэлтийн эхийг
тавьсан байна. 1960 онд Н.М.Шепетильников Москва хотод хэвлүүлсэн “Архитектура Монголий” номдоо “. Да Хүрээнд байсан Цогчин (Батцагаан) монголын
барилга барих ухааны дээд оргил нь байсан ба монголын үндэсний архитектурын гайхамшигт дурсгал” хэмээн бичжээ.