Д.Сүхбаатарын морьтой хөшөө

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

 

Дурсгалын нэр:

Д.Сүхбаатарын морьтой хөшөө
Бүтээсэн он:
1946 он
Бүтээгч:
С.Чоймбол
Хэнд, ямар үйл явдалд зориулсан:
Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон.
Яагаад бүтээсэн:
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх, түүгээр дамжуулж Ардын хувьсгалын үйл хэргийг сурталчлах зорилгоор бүтээсэн.
Хэн захиалсан:
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн.
Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:
Ардын хувьсгалчид 1921 онд Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотод орж ирэхдээ энэ газарт шинэ талбай байгуулж, модон индэр засч, түүний дээрээс Ардын хувьсгалыг олон нийтэд тунхагласан. Энэ хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг нь Д.Сүхбаатар байв.
Онцлог:
Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт хамгаалалт:
2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлдсэн.

Товч тодорхойлолт буюу шинж байдал:

Дурсгал юунаас бүрддэг вэ? /иж бүрдэл/
Суурийн талбай, хөшөөний суурь, арслан, төмөр гинж, хүрэл хөшөө болон хөшөөний суурийн урд, хойд талын хананд буй ингэмэл, зүүн талын талын хананд буй бичээс зэргээс бүрдэнэ.
Дурсгал ямар загвар, хийцтэй вэ?
(архитектур)
Хөшөөнд юуны талаар дүрсэлсэн бэ?
Д.Сүхбаатар болон түүний хувьсгалын үйл хэргийг дүрсэлсэн. Д.Сүхбаатар жанжин морь унаж, баруун гараа дээш өргөж, цэргүүддээ үг хэлж байгаа байдлаар хөшөөг дүрсэлсэн. Хөшөөний суурийн хойд хананд Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдан эх нутгаа гамингуудаас чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг хамгаалж буйг бэлгэдсэн төмөр гинжээр холбогдсон 14 арслантай.
Хэмжээ:
Урт: 4.1 метр, Өргөн: 1.85 метр, Өндөр: 10.62 метр
Морьтой хөшөөний өндөр: 4 метр

Байршил:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв талбайн дунд байдаг.
Солбилцол:
N47 55 7.8, E106 55 3.6
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Төв тэг цэгээс хойш 15 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?
VI/01 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ
VII/10 Чингис хааны хөшөө, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол
VII/11 Олон нийтэд зориулсан цэнгээнт арга хэмжээ
II/02 Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Хойд талд 50 метр зайд – Чингис хааны хөшөө, цогцолбор
Зүүн хойд талд 300 метр зайд – Х.Чойбалсангийн хөшөө
Зүүн урд хэсэгт 300 метр зайд – Марко Поло, Хүн чулууны хонхор дахь мэлхий хөшөө, Гадаад харилцааны яамны барилга
Баруун урд зүгт 300-400 метр зайд – С.Зориг, Б.Ренчин, Ю.Цэдэнбалын хөшөө
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Баруун урд талд – Улсын драмын эрдмийн театр
Баруун хойд талд – Монголын Үндэсний музей
Зүүн талд – Соёлын төв өргөө
Зүүн урд талд – Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Д.Сүхбаатарын түүхтэй холбоотой өөр ямар дурсгалууд, хаана байдаг вэ?
Батлан хамгаалах яамны хашаанд “Д.Сүхбаатарын анхны хөшөө” хэмээх нэртэй түүнд зориулан бүтээсэн чоддин (суваргын нэг төрөл) хэлбэртэй хөшөө
Удирдлагын академийн хашаанд Д.Сүхбаатарын хөшөө
Амгаланбаатарт, Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйрын дээр гэрэлт хөшөө болон түүний сууж буйг дүрсэлсэн хөшөө

ДАМДИНЫ СҮХБААТАР ГЭЖ ХЭН БЭ? (Товч намтар)

Төрсөн, нас барсан огноо:
1893.02.02-1923.02.19 (30 насалсан)
Төрсөн газар:
Их хүрээ, одоогийн Улаанбаатар хотын Амгаланбаатар
Нас барсан газар:
Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар
Цол:
Богд хаант Монгол Улсын баатар
Цэргийн удирдах албан тушаал
Ардын журамт цэргийн Бүх цэргийн жанжин
Цэргийн яамны сайд
Товч намтар:
1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
1923.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
1923.2.20-нд 30-н настайдаа хорлогдож таалал төгссөн.

One thought on “Д.Сүхбаатарын морьтой хөшөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *