Эмнэг сургагч баримал

ДУРСГАЛЫН НЭР:

Эмнэг сургагч баримал
Бүтээсэн он:
1948 он
Бүтээгч:
Н.Жамбаа
Энэ бүтээлээр юуг үзүүлэхийг зорьсон бэ?
Бүтээгч энэ бүтээлээр монгол хүн, морь хоёрын түүхийг харуулахыг зорьсон ба эр хүн, морь хоёр ингэж л анх халз учран, ямар хүлгийн эзэн болохоо эр хүн ойлгож авдаг шийдвэрлэх мөчийг харуулсан.
Яагаад бүтээсэн:
Монгол эр хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулах зорилготой бүтээсэн.
Онцлог:
Барималд морины тэнвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан.
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт, хамгаалалт:
Баримлын гипс эх загвар Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгасан.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

Баримлын иж бүрдэл:
Суурийн талбай, хөшөөний суурь, хүрэл хөшөөнөөс бүрддэг.
Дүрслэл:
Тус баримал нь суурь, зэс баримлаас бүрддэг. Гадуураа зуйван тойрог хэлбэрийн усан оргилуурын дунд 1 метр өндөртэй чулуун суурин дээр зэс баримлыг байрлуулсан. Баримлыг зэсээр хөөмөлдөж хийсэн бөгөөд эмнэг морь, түүнийг сургаж буй залуу хоёрыг дүрсэлсэн. Хойд хоёр хөлөө тангарч, булгиж буй эмнэг морин дээр баруун гартаа ташуур барьж, зүүн гараараа жолоогоо атгаж, эмээлийн хойгуур суусан монгол дээл, гутал, шилэбэн малгай өмссөн монгол залууг дүрсэлсэн.
Хэмжээ:
Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр
Баримлын өндөр: 1.7 метр
Баримлын урт: 1.9 метр
Баримлын өргөн: 0.65 метр
Байршил:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг.
Солбилцол:
N47 55 3, E106 55 14.6
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Улаанбаатар хотын төв, тэг цэгээс зүүн урагш 250 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Зүүн хойд талд 50 метр зайд – Их Хүрээ (одоогийн Улаанбаатар) энд анх суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөө
Баруун талд талд 50 метр зайд – Марко Пологийн хөшөө
Баруун хойд талд 60 метр зайд – Айраг цогцолборын Хургатай хүү, Аягатай хүү, Эмээлтэй хүү, Барилдаанч баримал
Урд талд 50 метр зайд – Гадаад хэргийн яам байрлаж буй уран барилга, түүний баруун талд буй “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан хөшөө
Баруун урд талд 50 метр зайд – 1942 онд МУИС-ийн анхны хичээлийн байр байсан байшин буюу одоо С.Зориг сан байрлаж буй байшин
Зүүн талд 200 метр зайд – БНМАУ-ын Засгийн газар 1931-1951 онд байрлаж байсан барилга буюу өдгөө МУБИС-ийн төв сургууль байрлаж буй барилга
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Хойд талд – Дуурь бүжгийн эрдмийн театр
Зүүн хойд талд – Улаанбаатар зочид буудал
Баруун урд талд, Олимпийн гудамжинд – Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей