Улаанбаатар хотын төв талбай

Товч түүх:
Улаанбаатар хотын одоогийн төв талбай 1921 онд Индрийн талбай нэртэйгээр анх бий болжээ. Өмнө нь Богдын залрах зам дайран өнгөрдөг, олон хороодын дундах гол чөлөө байв. 1921 оны 7 дугаар сарын 11-нд Нийслэл Хүрээний гол чөлөөний зүүн өмнө этгээдэд (одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө) модон индэр байгуулж, эндээс Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ. Индрийн талбайд 1946 онд Монголын үндэсний баатар Д.Сүхбаатарын хөшөөг босгож, талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит болгон цардсан байна. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Их Эзэн Чингис хааны хөшөөт цогцолборыг талбайн хойморт цогцлоон байгуулсан бөгөөд 2013 оны 7 дугаар сард Чингис хааны нэрэмжит талбай болгосон билээ.

Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, төв цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт байдаг.

Солбилцол:
N47 55 6.8, E106 55 3.7

Онцлог:
1921 оноос хойшхи Улаанбаатар хотын төв талбай