Х.Чойбалсангийн хөшөө

Дурсгалын нэр:

Х.Чойбалсангийн хөшөө
Бүтээсэн он:
1946 он
Бүтээгч:
С.Чоймбол
Хэнд, ямар үйл явдалд зориулсан:
Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан босгосон.
Яагаад бүтээсэн:
Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, ХХ зууны эхний хагас дахь Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсангийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний монголын улс төр, нийгмийн шинэчлэлийг удирдан жолоодсон гавьяаг үнэлж бүтээсэн.
Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:
ХХ зууны эхний хагаст Монголын нийгмийн шинэчлэлийг Х.Чойбалсан удирдсан ба 1942 онд байгуулагдсан анхны их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг босгосон.
Онцлог:
Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг бөгөөд түүнийг амьд байхад босгосон.
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт, хамгаалалт:
2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Х.Чойбалсангийн хөшөөг хүрэлдсэн.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

Хөшөөний иж бүрдэл:
Хөшөө нь суурийн талбай, хөшөөний суурь, хүрэл хөшөөнөөс бүрддэг.
Загвар, хийц, дүрслэл:
Зүссэн боржин чулуугаар хийсэн, тойрог хэлбэрийн шаталсан суурийн дээр 6 талт боржин чулуун босоо суурь, түүний дээр хүрэл хөшөөг байрлуулсан.
Х.Чойбалсанг зогсоо байдалтайгаар дүрслэхдээ түүнийг цэргийн шинель өмсөж, шинелийн баруун энгэрээс баруун гараараа барьж, зүүн гартаа хуйлсан цаас барьсан байдлаар урлажээ. Мөн шинелийн энгэрийг задгай хийж, түүний цаанаа маршал хувцасны энгэртээ одон медалиуд зүүсэн байгааг харуулжээ.
Хөшөөний суурийн урд хананд “Х.Чойбалсан” гэсэн бичигтэй.
Хэмжээ:
Суурь, хүрэл хөшөөний нийт өндөр: 6.15 метр
Х.Чойбалсангийн хүрэл хөшөөний өндөр: 3.35 метр
Хүрэл хөшөөний өргөн: 1.25 метр
Хөшөөний дугуй суурийн өндөр: 2.1 метр
Хөшөөний дугуй суурийн өргөн: 0.94 метр
Доод суурийн өндөр: 0.7 метр
Байршил:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойд талд байдаг.
Солбилцол:
N47 55 20.9, E106 55 6.9
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Улаанбаатар хотын төв, тэг цэгээс зүүн хойш 300 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?
II/08 Жил бүр Х.Чойбалсангийн төрсөн энэ өдөр хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг.
Чөлөөлөх дайны ялалтын тэгш ойн жилүүдэд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг.
Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Хойд талд 40 метр зайд – МУИС-ийн төв сургууль байрлаж буй уран барилга
Баруун урд талд 300 метр зайд – Чингис хааны хөшөө цогцолбор
Баруун урд талд 300 метр зайд – Д.Сүхбаатарын хөшөө
Зүүн тийш 500 метр зайд, Бээжингийн гудамжинд – Х.Лхагвасүрэнгийн хөшөө
Баруун тийш 250 метр зайд, Ж.Самбуугийн гудамжинд – Байгалийн түүхийн музейн уран барилга болон түүний өмнөх хоёр чулуун арслан
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Баруун талд – Байгалийн түүхийн музей
Баруун хойд талд – МУИС
Зүүн талд – Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Урд талд – Хүмүүнлэгийн их сургууль
Х.Чойбалсангийн түүхтэй холбоотой өөр ямар дурсгалууд, хаана байдаг вэ? 
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаанд “Х.Чойбалсангийн өвлийн ордон”, “30 дугаар байр”, “Маршалын өргөө” гэж нэрлэгдсэн хоёр давхар байшин бий. 1946 онд Х.Чойбалсанд зориулсан барьсан тус байшинд тэрээр өвөлждөг байжээ.