Хүн чулууны хонхор

Товч түүх:
Улаанбаатар хотын үүсэл нь 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, орд өргөө байгуулснаас эхлэх бөгөөд Их Хүрээ нь 1639-1778 оны хооронд нийтдээ 20 гаруй удаа нүүж, 1778 оноос Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хэмээх дөрвөн уулын дунд, Туул, Сэлбэ голын сав, Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд ирж баттай суурьшин, төвлөрсөн суурин газрын шинжтэй болжээ. Судлаачдын тогтоосноор “Хүн чулууны хонхор” нь өнөөгийн Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэг, Гадаад харилцааны яамны хойд хэсэгт байсан ажээ. Хүн чулууны хонхороос ганц хүн чулуу хөшөө үлдсэн нь өдгөө Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна. Их Хүрээ ирж суурьшсан түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхийт хөшөө босгожээ.

Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд хэсэгт, Централ таурын урд, болон зүүн урд талын Зүүн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг бүхэлдээ багтана.

Солбилцол:
N47 55 4.2, E106 55 16.6

Онцлог:
Нүүдлийн Их хүрээ (одоогийн Улаанбаатар) энд ирж суурьшсан газар