Улсын драмын Эрдмийн театр

Товч түүх:
1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулахаар Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүд санаачлага гаргасныг Хот хөдөөгийн залуучууд, иргэд дэмжин хөрөнгө хуримтлуулжээ. Ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ. Тус барилга 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Залуучуудын ордны буйран дээр Ардын засгийн гаалийн хорооны уужим том хашаа байжээ.
1963 онд Улсын Дуурь бүжгийн театрыг Улсын Драмын театраас салган Залуучуудын ордонд Улсын Драмын театрыг Ардын Дуу бүжгийн чуулгын хамт байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон байна. Драмын театрын нэрийг 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын Драмын эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.

Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны зүүн үзүүрийн урд хэсэгт байрладаг.

Солбилцол:
N47 54 50.6, E106 54 52.2

Онцлог:
Сонгодог неокласизмын төлөөлөл болсон барилга