Туулын Хар Түнийн ордны туурь

Товч түүх:
“Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр Хэрэйдийн ван хан Туулын Хар Түнэд нэгэн их ордтой байсан тухай өгүүлсэн нь буй. Хожим Чингис хаан Хэрэйд аймгийг эзлэн уг ордыг өөрийн дөрвөн ордны нэг болгосон түүхтэй. Богдхан уулын ар, Сонгинохайрхан уулын зүүн урд Бөхөг Түргэний гол Туулын бэлчирт орших эл эртний дурсгалыг Туулын Хар Түнийн орд мөн хэмээн үздэг. 2006 онд доктор Д.Наваан агсаны удирдсан археологийн судалгааны анги ордны туурийг малтан судалж 15 метр өргөн, 27 метр урт урагшаа харсан хаалгатай байгууламж байсныг тогтоожээ. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрсээр чимэглэсэн уран тансаг чимэглэл бүхий уран барилгын дурсгал байсан байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 2008 оны 175 тогтоолоор улсын хамгаалалтад шинээр бүртгэн авсан.

Байршил:
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан уулын өвөрт, Туул голын урд, Шувуун фабрикийн замын хойд талд байрлалтай.

Солбилцол:
N47 48 1.1, E106 37 30.4

Онцлог:
Хэрэйдийн ван хан, Чингис хааны ордон