Жуулчны гудамж

Товч түүх:
Улаанбаатар хотын худалдааны анхны гудамж XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүсчээ. Энэ гудамж дундуур Баруун Сэлбийн гол урсдаг байсан бөгөөд одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл худалдааны захууд байжээ. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна монгол урчууд, хятад, орос тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байрлаж байв. 1954-1961 онд хэрэгжсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр худалдааны гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын Худалдаа Үйлчилгээний Нэгдсэн Төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршжээ. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэжээ.

Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй.

Байршил:
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Бөмбөгөр худалдааны төвийн урд талын Их тойруу, С.Чоймболын гудамжны уулзвар хүртэл.

Солбилцол:
N47 55 12.7, E106 54 28.9

Онцлог:
Улаанбаатар хотын анхны худалдааны гудамж